Дэвших ёстой бол дэвшье!

c0f243ce2820bf8265459b6bbc4fcee3Төрийн хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их Хурал. Өнөөдөр үнсэн хуульд заасанчлан 76 гишүүн Улсын Их хурлын танхимд сууж хууль тогтоох ажлыг хийж байна. 2012 оны Улсын Их хурын сонгуулийн үр дүнд парламентад салбар салбарын төлөөлөлд орж ирсэн. Оймсонд хавчуулагдсан нэгнээс эхлээд хэсгийн байцаагч хийж яваад халтирсан азтай нь байхад хэдэн төгрөгөө халааснаасаа гаргаж цацаж байгаад гишүүн болчихсон баян айлын бандгар жаал ч бас л бий.

Төр түшилцэх ажлыг түүртэлгүй 20 жил хийсэн нэгэн ч бас л байгаа. Уйлахаас бусдыг ярьж угтаа эмэгтэйчүүд л хэрэгтэй гэж орилж яваад гараад ирсэн ч байна. 2016 оны Улсын Их хурлын сонгуульд барилгачин, баримлачин, шаварчин, шал угаагч ч өрсөлдөж болно. Энэ бол нээлттэй. Харин хэнийг нь хэрхэн сонгох нь иргэн биднийг эрх. Улсын Их хуралд дуучин Нара, ноён Бондгор, Бэки гэх мэт залуус нэр дэвших гэж байгаагаа зарласан. Мөн А.Сүхбат аварга, мэргэжлийн сумогийн аварга Д.Дагвадорж гэх мэт бөхчүүд ч бас л хүч үзнэ гээд байна. Тэдний л эрх. Гэтэл Улсын Их хурлын гишүүн Л.Болд залуусыг их хуралд түлхүү оруулах тухай ярьж эхэлжээ. Бүр хуулийн төсөл санаачилсан тууж явна. Угаасаа 25-наас дээш л бол Улсын Их Хуралд нэр дэвших эрх нь нээлттэй. Харин түмэн олондоо тэд хүлээн зөвшөөрүүлж чадах эсэх нь л чухал юм.

Р.Амаржаргал гишүүн, “Улсын Их хуралд дуртай нь орж ирэх хэрэггүй. Ядаж л айлын ноён нуруу болчихсон. Өрх гэрээ аваад явчихаж байгаа. Дээр нь арав хорин хүн удирдаж үзсэн хойноо Улсын их хуралд суух мөрөөдөлд автах хэрэгтэй” гэж төр түшилцэх мөрөөдөлд умбасан хэсэгт зориулсан байна билээ.

1990 оны дундуур төрд орчихоод зугтаж гарч явсан урлаг, соёлынхон бий. Б.Лхагвасүрэн, Жанцанноров нарыг нэрлэж болно. Харин өнөөдөр урлаг соёл, спортынхон бүгд л улс төрөөр тоглох гэж зүтгэх болжээ. Эмэгтэйчүүд нь квот ярьж улс төрийн оролцоогоо нэмэгдүүлж байсан чинь одоо бүр насны заагаар квот ярих нь дээ.

Б.Ган


URL:

Сэтгэгдэл бичих