Д.Сарангэрэл Ардын намын нарийн бичгийн дарга болох уу
Монгол улсад ээлжит сонгуулийн сезон бараг л эхэлж байх шиг. Эрх баригч гол нам нь нэрээ сольж, дарга нараа жинхлээд, туслах нам нь ч хөл гараа жийлцээд эхэллээ. Энэ сацуу ирэх 2012 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй кандидатууд ч эхнээсээ тодорч эхлээд байна.
МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албаа гэнэт өгсөн ТВ-5-ын хэмээх Д.Сарангэрэл тэдний нэг нь. МАН-ын Бага хурлын гишүүнээр тодорч улмаар бүр Удирдах Зөвлөлд нь сонгогдож амжсанд нь гайхах хүн цөөнгүй байсан. Тэгвэл улам их гайхах хэрэг гарах бололтой.
Саяхан намынхаа генсекээр удирдуулсан багт орон Францад болсон Социнтернийн ээлжит хуралд оролцон намынхаа сольсон нэрийг танилцуулалцаад ирсэн түүнийг тун удахгүй хуралдах хоёрдугаар бага хурлаараа МАН нарийн бичгийн даргын суудалдаа залах бололтой.
Эмэгтэйчүүдээсээ нэг нарийн бичгийн дарга тавих тухайгаа тус нам өмнөх Их, бага хурлаараа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл сэтгүүлч эмэгтэй ийнхүү харийн бичгийн даргаар тодрох нь ойлгомжтой болсон нь энэ хэмээх яриа тархах болоод байна.
URL: