Монгол банк иргэдэд гомдож буйгаа албан сувгаараа илэрхийлэв
Н.Золжаргал тэргүүтэй нэр бүхий этгээдүүд Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш Монгол төгрөгийн ам.доллартай ханш илт буурч, өдгөө 1 ам доллар 2022 төгрөгтэй тэнцэж байна.
Гэтэл Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Харамсалтай нь үндсэн үүргээ ч биелүүлж чадахгүй байгаа Монголбанкны удирдлага их хэмжээний мөнгөн урамшуулал, байрны урамшуулал нэг нэгэндээ олгосон нь ил болж буй .
Гэтэл түүнээс ч илүү хачирхалтай зүйл өнөөдөр онлайн талбарт гарав. Монголбанкны албан ёсны facebook хуудас дээр зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаатай дараах гоморхлын үгсийг бичжээ. Энэ нь Монголын бизнес, төрийн байгууллагын хэвлэлийн харилцаа, сошиал орчинд анх удаа гарч буй бүдүүлэг үзэгдэл юм.
Н.Жаргалсайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол банкны мөнгөөр тансаглаад сууж байгаа золжаргал, сангийн сайд болор, швейцарийн банкинд сая доллар хадгалаад сууж байгаа баярцогт, монголд 35 тэрбум төгрөгийн хохирол учруул америкийн иргэн жастин каплад өршөөл үзүүлсэн элбэгдорж нарын хэргийг АТГ-ын дарга нар мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй царайлж, шалгаж баривчилж шоронд хорихгүй, толгойгын илээд давраагаад байна. АТГ-ын дарга нар хэнийг нь шалгаж баривчилж шоронд хориод, хэнийг нь шалгаж баривчилж шоронд хорихгүй байгаа юм бэ. АТГ-ынхаан энэ чинь ариун явдал юмуу.