Шуурхай мэдээ:Х.Баттулга Хуулзүйн сайдад хүсэлт гаргалаа
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл болон Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн зүйл ангиар сэжиглэн өчигдөр шалгасан билээ. Тус шалгалтыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагчид Х.Баттулга гишүүний Баянгол зочид буудлын офиссын барилгад байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниудад санхүүгийн шалгалт хийсэн. Шалгалт таван цаг орчим үргэлжилж 20.00 цагийн үед ЭЦГ-ын тусгайгийн албан хаагчид хайрцагтай бичиг баримт мөн компьютерийн процессор зэргийг “Баянгол” зочид буудлын оффисын төв хаалгаар авч гарснаар шалгалт дууссан юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг хуулийн дагуу шалгаж өгөхийг Хуулзүйн сайдад хүсэлт гаргалаа.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дорлигжав сайдаа ийм хулгайчийг битгий тоо
тэр 2компанитай холбоотой санхүүгийн баримтыг авах төдийд зэвсэгтэй тусгай хүчин очино гэдэг асуудал хүндэрсний шинж. хэн хэнд нь буруу өгөх эрт байна ард түмэнд үнэн мэдээлэл л чухал байна.
zuvshd shalguul, her shudraga hariu uguhiig n harii, ineedemtei