С.Баярцогт , Х.Баттулгатай хөтлөлцөөд марш
АН-ын их тэнгэр дэхь хуралдаан эв нэгдлийн биш хагарал бутралын хуралдаан байсан нь ойлгомжтой боллоо. Учир нь хуралдааны дараа АН-ынхан учир зүйгээ ололцсон гэсэн ч бушуу туулай борвиндоо баастай гэгчээр хэлсэн үг хөрөөгүй байтал өчигдөр Х.Баттулгыг шалгаж нэгжиж эхэлсэн. Х.Баттулгын бухимдал өчигдөр өглөөнөөс эхэлсэн. Тодруулбал Х.Баттулгыг ажилдаа ирэхэд нь бас нэг туслахыг нь баривчилсан байсан нь түүнийг УИХ дахь намын бүлгийн хурал дээрээ хатуухан үгс чулуудахад хүргэсэн .
Тэрбээр “…ийм тохиролцоо байдаг юмуу. Хоёр сайдаа татаж, Засгийг чинь унагана” гэж бухимдахын сацуу “Би АН-д гай тарьж байгаа бол намаас гараад бие даая. Би Баянхонгортоо, С.Баярцогт Сэлэнгэдээ бие даахад сонгогдоод л хүрээд ирнэ” гэчихээд хаалга савж одсон тухай ярьцгааж байна. Одоогоор С.Баярцогт гишүүн бие дааж нэр дэвшсэнээр амжилтанд хүрэх үү гэдэг асуудал эргэлзээтэй. Ямар ч байсан Х.Баттулга гишүүн С.Баярцогтыг хөтлөлцөөд марш гэлээ.
http://chuhal.mn/r/5577
URL: