Н.Ганболд ажлаа өгч, Б.Хурц АТГ-ын дарга болно

2006АТГ-ын дарга Н.Ганболд ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Ганболд энэ жил 60 нас хүрч, өндөр настны тэтгэвэрт гарах болсон учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа гэнэ. Харин түүний оронд ТЕГ-ын дарга Б.Хурцыг томилох бор шувуу нисэж байна.

Н.Ганболдыг чөлөөлөх эсэхийг УИХ-аар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх учиртай.

Б.Бат


URL:

Нэр: зочин Огноо: 12 April 2016

залуу байжээ

Сэтгэгдэл бичих