Дуучин Эрка: Улс төр ямар бохир заваан болж байгааг харьцуулан харж сууна
“Дижитал” хамтлагийн дуучин СТА Г.Эрдэнэбилэг буюу Эрка фэйсбүүк, твиттер цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Тэрбээр хип хоп урлагийн нэгэн төлөөлөл болсон дуучин маань хааяахан цахим хуудсаараа дамжуулан өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Энэ удаад мөн цахим хуудсаараа дамжуулан улс төрчдийн талаар үзэл бодлоо хүргэжээ. Сонгууль дөхөж, улс төрийн бужигнаан ширүүхэн байгаа энэ үед урлаг соёлынхон болоод иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Ингээд Дижитал хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэгийн бичвэрийг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.
Тэрбээр “Миний улс төр мэднэ ч гэж юу байхав. Гэхдээ 2000 оны сонгууль 2004 оны сонгуульд УИХ.ын сонгуульд урлаг соёлынхон идэвхитэй оролцдог байсан үед чамгүй олон улс төрчидтэй сонгуулийн ажилаар явж тайзан дээр болон хөшигний ард юу болж байгааг их ойроос харж байсны хувьд цаг өнгөрөх тусам улс төр ямар бохир заваан болж байгааг харьцуулан харж сууна. Ганцхан жишээ хэлхэд өмнө нь сонгууль бол Монгол улсын иргэн хүний хувьд хуулиар олгогдсон хамгийн том эрхээ эдлэх баяр байсан бол одоо айдас болж хувирчээ. Сонгууль дөхөөд ирхээр хөдөө гадаагүй баяр ёслол болох гэж байгаа мэт хөл хөөрцөг болцгоож хүмүүс цайлганаар инээд алдан ирж буй сонгуулийн талаар хөөрөлдөн суудагсан. Нэр дэвшигчдийн суртчилгааны штабууд зэрэгцэн өнгө алаглаж олон залуус хийж буй ажилдаа өөрийн итгэл үнэмшилээр оролцож их л сэтгэл хангалуун байдаг байж. Сонгуулийн өдөр болход хүн бүхэн хамгийн сайхан хувцасаа өмсөөд сонгуулиа өгхөөр яарах. Тэр үед сонгогчдын ирц хүрсэнгүй гэдэг асуудал сонсогдож байгаагүй санагдана. Бид мэтийн урлаг соёлынхон дэмжиж буй нэр дэвшигчээ дагаад хөдөө орон нутгийн буйдхан сум багт очиж ойр саахалтуудыг цуглуулан яриа таниулга хийж ая дуугаа өргөж явдагсан. Олон ч нэр дэвшигчийн яриа таниулгыг хажуугаас нь сонсож олон хоног хамт яваад ирхээр бараг цээжлэх шахам болдог байж билээ. Хувь хүнийхээ өнцгөөс хархад Монгол улс маань одоо сонгуулийн хямралд орчихвуу гэмээр сонгууль дөхөхөөр бүх зүйл улам хар бараан болоод байх юм. Олон нийтэд харьцангүй ил болдог байсан сонгуулийн суртчилгаа хэвлэл мэдээллийнхэний эзэн баримтгүй гүтгэлгэ хэлбэрдэлт хэн хаанаас явуулаад байгаа нь мэдэгдэхгүй эх сурвалж тодорхой бус хийссэн хар явган шогорхолууд /манайхны ёж байдалд дуртайг овжин ашиглаж байх шиг/ сошиалд тулалдах дайны талбараар хэмжигдэж хэнд итгэхээ мэдэхгүй өөр хоорондоо хэмлэлдэх хүн сүргийг үүсгэж буй нь харагдах боллоо. Бид ингэж улам харанхуй болох нь хэнд ашигтай вэ? Бид өөрсдийн ухаангүй юм гэжүү? Бүгдийг гуйвуулж харлуулж Монгол хүн Монгол хүндээ итгэх итгэл тэг хувь болтлоо буурлаа. Одоо болихгүй бол бидний улс хаашаа явах нь тодорхой. За муу дуучин юугаа мэдэж хуцаж байгаа юм гэж хэлэх хүн байх л биз. Гэхдээ би Монгол хүн учираас эх орон элгэн садандаа санаа зовох юм байнашүү ойлгоорой.” хэмээжээ.
Bolod.mn У.Сайхан
URL: