Ази-Фарма-ын “Кумданг-2” тарилга хуурамч үгүй нь эргэлзээтэй

2000БНАСАУ-д үйлдвэрлэсэн төрөл бүрийн өвчин эмгэг болон хүний биеийн дархлаа сэргээж, үйл ажиллагааг  эрчимжүүлдэг гэх Кумданг-2 тарилгыг манай улсад албан ёсны дистрибьютороор “Ази-Фарма” ХХК борлуулдаг. Тус тариа нь гадуур эмийн сангуудаар борлуулагдахдаа дистрибьютор компаний “Ази-Фарма гэсэн шар галлограмм наалттай худалдаалагддаг.

Өөрөөр хэлбэл дээрх тариа  тус компаний албан ёсны таних тэмдэгтэйгээр хэрэглэгчдийн гар дээр очих ёстой. Гэтэл энэхүү тарилга нь Ази-Фарма болон бусад эмийн сангуудаар ямар ч таних тэмдэг шар галлограмм наалтгүйгээр худалдаалагдаж байгаа юм.

Тухайлбал зарим эмийн сангуудад галлограмм болох шар наалттай борлуулагдаж байгаа бол заримд нь ямар ч наалт, тэмдэггүй борлуулагдаж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхэд хүргээд байгаа аж.

Тодруулбал хэрэглэгч албан ёсны дистрибьютор компаний тэмдэгтэйг авах гэхэд эм зүй ч тухайн тарилгаа Ази-Фарма компаниас авч борлуулж байгаа гэдэг ч зарим тохиолдолд таних тэмдэг буюу шар галлограмм наалтгүй ирдэг хэмээн тайлбайрлаж байна.

Түүнчлэн  бусад эмийн сангуудаар ч мөн адил “Ази-Фарма” компаний ажилчид нь зарим тохиолдолд шар наалтаа нааж амжилгүй эмийн сангуудаар тараадаг” гэх тайлбарыг өгдөг аж. Ийнхүү иргэд Кумданг-2 тарилгыг худалдаж авахдаа “ориг”, “хулхи” зэрэгт нь эргэлзэж байна.

Учир нь Хойд Солонгост үйлдвэрлэдэг дээрх тариаг БНХАУ-д хуурамчаар үйлдвэрлэж,  манай улсын хилээр их хэмжээгээр оруулах гэж байсныг замын-Үүдийн байцаагч нар илрүүлж байсан.

Мөн хуурамч Кумданг-2 тариаг иргэд нэг бус удаа хил давуулахаар оролдож байсныг холбогдох байгууллагуудаас нь анхааруулж байсан билээ. Тэгэхээр гадуур эмийн сангуудаар борлуулагдаж байгаа наалттай, наалтгүй хоёр төрлийн Кумданг-2 тарилга манай улсад хуурамч нь зарагдаж байгааг үгүйсгэхгүй.

Уг нь “Ази-Фарма” ХХК тус тариаг хуурамч эсэхээс нь сэрэмжлүүлэх үүднээс  өөрийн таних тэмдэг наалттайгаар борлуулж байгаа гэж ойлгож буй. Тэр ч утгаараа эмийн сангуудаар зарагдаж буй дээрх тарилга бүгд албан ёсны дистрибьютор компаний наалттай байх ёстой.

Гэтэл “компаний ажилчид нь наалтаа нааж амжилгүй түгээдэг” гэх ядмагхан хариултыг эмийн санчид тайлбарлан борлуулж байгаа нь хачирхалтай.

Хуурамч эмийн бүтээгдэхүүнээс болж эрүүл мэнд цаашлаад насаараа хохирч байсан тохиолдол цөөнгүй дуулдаж байсан.

Ямартай ч баталгаатай үгүй нь эргэлзээтэй Кумданг-2 тарилгыг холбогдох байгууллагууд нь шалгаж, анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу.

Мөн зөвхөн Кумданг-2 гэлтгүй бусад эмийн бүтээгдэхүүн, эмээр бизнес хиидэг эмч, эмийн сангуудыг сайн шалгах хэрэгтэйг давхар дуулгая.

2423 21

Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих