МЭДХ-ны тэргүүн Г.МӨНХСҮЛД- Илүүдэл жин хэрэггүй гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн

12957164_576460912507044_1114340686_n

Манай Mongolcomment.mn сайт энэ удаагийн ярилцлагандаа Монголын эргэлтэд дугуйн холбооны тэргүүн Г.Мөнхсүлдийг урьж оролцуулсанаа уншигч танд хүргэж байна.

-”Монголын Эргэлтэд дугуйн холбоо” хэзээ үүсгэн байгуулагдсан бэ? Бусад биеийн хүчний спортуудаас “Spinning” нь юугаараа ялгаатай, онцлог давуу талтай вэ?

-Манай холбоо өнгөрсөн жил 5 сард байгуулагдаж байсан. Энэ хугацаанд багагүй ажлыг хийлээ. Түүгээрээ хүмүүс энэ спортыг таниж эхэлсэн байх гэж бодож байна. Бусад спортоос ялгаатай давуу тал гэвэл вакум орчинд хийдэг , биеийн бүх хэсгийн булчингуудыг зэрэг ажлуулдаг. Ерөнхийдөө хоёр гар урд үрүүл дээр, хөл чийлттэй явж байхад хэвлий, нуруу, өгзөг , гар, мөр лүү ачааллаа авч байдаг спорт . Маш богино хугацаанд өндөр килкалорыг шатаадаг гэсэн үг.

Жишээ нь: Spinning-ээр нэг цаг хичээллээд хөнгөн тэмптэй , хэмнэлтэй аян дээр бүжиглэж дасгал хөдөлгөөнөө хийгээд дуусахад 10-15 км гүйсэнтэй тэнцэхүйц 800-1200килкалор шатаадаг. Энэ спортоор надаас өөр хичээллээд үзчихсэн бусад хүмүүс маш гайхалтай спорт гэдэгт надтай санал нэг байдаг юм.

-Та Биеийн тамир, спортын чиглэлээр сурч төгссөн. Танд магадгүй олон сонголт байсан болов уу. Яагаад заавал “Spinning” спортыг сонгож, багшлах болов?

-Манайд Фитнесийн спорт хөгжөөд 20 гаруй жил болж байна. Ажиглаад байхад сүүлийн жилүүдэд залуус маань аль ч төрлийн спортоор шаргуу хичээллэдэг болж. Бие бялдар, эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна.

Би биеийн тамирын дээд сургуулийг багшийн эрүүл мэндийн ангиар сурч төгссөн. Тэгээд төгсөнгүүтээ залуу хүний нүдээр харж уг спортыг судалж эхэлсэн л дээ. Spinning нь дэлхийн түвшинд хэрхэн хөгжиж байна, тэр дундаа Ази болон манай улсад ямар түвшинд байна, мөн эргэлтэд дугуйн холбоо үүсгэн байгуулагдаж уу гэх мэт олон зүйлийг судалж эхэлсэн. Жил гаруй өмнө Монголд гурван Spinning club үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнээс хойш сүүлийн гурван сард 10гаран spinning club шинээр нээгдсэн байна лээ. Тэгэхээр энэ спортыг Монголчууд ихээхэн сонирхож эхэлж байгаа нь харагдаж байгаа юм. Эрчимтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг , илүүдэл жин хэрэггүй гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн.

12970371_576463689173433_1269893701_o

-Танай Spinning club анхдагч гэдэг утгаараа өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ахилт дэвшилт гаргав. Мөн ирж хичээллэж буй хүмүүсийн тоо, үйлчлүүлэгчдийн бие бялдарт гарсан үр дүнгийн талаар…?

-Анх холбоогоо байгуулаад клубээ нээж эхэлж байхад хүмүүс энэ спортын талаар ойлголт байхгүй байсан. Фитнесүүдээр spinning дугуйнууд байдаг байсан ч ямар техникээр яаж жийхээ мэддэггүй байсан учраас өөрийнхөөрөө хэд хэд жийж байгаад орхичихдог байсан.

Одоо бол тусдаа бүхэл бүтэн спорт гэдгийг ойлгож эхэлж байна. Мөн энэ спортыг хөгжүүлэхийн тулд сэтгэл зүрхээ зориулаад хамтдаа зүтгэж яваа олон багш нар бий. Бид дан ганц хичээл явуулахаас гадна багш нар бэлтгэх сургалтыг мөн явуулж эхлээд байгаа . Цаашдаа Монголд үйл ажиллагаа явуулж буй Spinning клубүүдэд мэргэжлийн багш нарын зайлшгүй шаардлага хэрэгтэй байгаа учраас чанартай багш дасгалжуулагч нарыг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Тэгэлгүй яахав. Багш маш чухал байх. Гэхдээ тухайн суралцагчийн идэвхи чармайлт, энэ тал дээр танай spinning клуб хэр тулж ажиллаж байна.

Энэ тал дээр мэдээж маш нухацтай анхаарч ажилладаг. Яагаад гэхээр үйлчлүүлэгч нар тухайн дасгалжуулагч яаж зааж байгаагаас хамааран үр дүнд хүрдэг учир үйлчлүүлэгчийнхээ эмч нь байх ёстой гэж би ойлгодог .

Хичнээн тансаг өндөр зэрэглэлийн үнэтэй газар байлаа ч энэ нь үйлчлүүлэгчийн хүссэн зүйл биш. Ихэнх хүмүүс илүүдэл жингээсээ ангижирч үр дүнд хүрэх гэж ирдэг. Тиймээс хүссэн үр дүн үйлчилгээгээ хэр авч чадаж байна. Тэр тал дээр чанартай үйлчилгээг бид үзүүлж байж хүмүүс энэ спортыг илүү таньж мэдэх юм. Амин сүнс нь багш өөрөө байх ёстой. Багш гэдэг хүн тэр олон хүмүүсийг чиглүүлж авч явах нь чухал. Бид олон хүмүүсийг үр дүнд хүргэх ёстой гэдэг үүднээс сэтгэл зүрхээрээ хандахгүй бол болохгүй. Намайг зориод итгээд ирсэн хүмүүст өөрийн юу чаддаг бүхнээ түгээх ёстой л гэж боддог.

12969436_576463719173430_1512256573_n

-Spinning гэхээсээ илүү унадаг дугуйг унасан ч хүн бүх биеийн булчингаа зэрэг хөдөлгөж эрүүл байх жигд хөдөлгөөнийг авдаг гэж хүмүүс бүгд мэднэ. Тэгвэл түүнээс ч илүү үр дүнгээ өгөх spinning спортоор хичээллээд танай шавь нараас ямар амжилтыг үзүүлэв?

-Жин хасалтын хувьд үнэхээр гайхалтай байгаа шүү. Монголд таргалалт нэлээд залуужсан байна. Манай Spinning клуб хамгийн олон 35 дугуйтайгаар өдөрт найман анги хичээллэдэг. Тэгэхэд хүн нь багтахгүй шахам байдаг.Үүнийг битаргалалт ихэссэн гэж ойлгож байгаа. Үр дүнгийн хувьд 80 кг-аас дээш жинтэй хүн 30хоногийн дотор 10 кг хасдаг. 80-аас доош жинтэй хүн сард 5-8 кг хасаж байгаа. Гэхдээ нэг сар хичээллээд хаях юм бол ямар ч спортоор хичээллэсэн бай та буцаад жингээ нэмнэ гэдгийг би бүх шавь нартаа хэлдэг. Тиймээс 2-3 сар явах шаардлагатай байдаг. Эхний нэг сар гадуурх өөхөө шатаах, дараагийн сард доторх өөхөө шатааж, сүүлийн сард нь суларсан алдсан эрдэс бодис оо нөхөн булчингаа чангалах гэх мэтчилэн системийн дагуу явж байж тухайн хүн өөрийгөө бүрэн төгс өөрчилж жингээ барина. Мөн бага дасгал сургуулалт хийсэн ч жингээ нэмэхгүй байх арга хэмжээ авах юм.

-Бэлтгэл сургуулилтаас гадна хоолны дэглэм мөн чухал байх. Хүн хоолны дэглэмээ хэрхэн баримтлах ёстой вэ?

-Дэглэм барих ёстой. Гэхдээ дэглэм гэхээсээ илүүтэйгээр жин хасах, хоолны меню заавар гэх мэт зөвөлгөөг би түлхүү өгдөг. Ерөнхийдөө жин хасах явцдаа хүн ямар төрлийн хоол хүнсийг идэх, ямарыг нь хорих ёстой талаар зааварчилгаа өгдөг. Тэгэхээр хооллолтын асуудал тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Илүүдэл жингээсээ салахын тулд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг. Тэгэхээр заавал фитнес , spinningболон бусад хөдөлгөөнт спортоор хичээллэхгүйгээр жингээ хасах боломж би юу ?

-Мэдээж зөв, эрүүл хооллолт, дээрээс нь байнгын идэвхитэй хөдөлгөөнтэй байж хүн жин нэмэхгүй байж чадна. Spinning спортын хувьд хүн өөрөө уйддаггүй, түүндээ капьтай, дугуйн дээр гараад хөгжмийн тэмпэнд бүжиглэж байхдаа бухимдсан уур уцаараасаа салж, хөгжилтэй, сонирхолтой аргаар өөрийгөө өөрчилж чадах боломжтой байдаг. Тийм учраас манай Монголчуудад тохирсон спортын нэг гэдэгт би итгэлтэй байдаг.

Цаг зав гарган хэдэн хормыг уншигчдад маань хэрэгтэй, үнэтэй зөвөлгөө өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: Mongolcomment.mn
Сэтгүүлч:Намуунзаяа

URL:

Нэр: Anonymous Огноо: 12 April 2016

pizda bna

Сэтгэгдэл бичих