Тав хоногт багтаан шатахууны үнийг бууруулахыг шаардлаа
ШӨХТГ-аас судалгаа хийж, шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгах боломжтой хэмээн мэдэгдээд буй. Энэ хүрээндээ газрын тосны салбарын мэргэжлийн холбоодтой уулзалт хийж, тохиролцоонд хүрч буй тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тэгвэл тохиролцоо явцгүй болсон бололтой, Газрын тосны газраас “авто бензин, дизелийн түлшний үнийг бууруулах боломжгүй” гэжээ. Тиймээс ШӨХТГ-аас нефть импортлогч компаниуд, Газрын тосны газарт шаардлага хүргүүлээ.
Тус шаардлагад ажлын тав хоногт багтаан авто бензин, дизелийн түлшний бөөний болон жижиглэнгийн үнийг бууруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсчээ.
Эх сурвалж: Shuud.mn
URL: