С. Жавхлан: Надад арваад машинтай, дансандаа хэдэн зуун сая төгрөгтэй үе байсан
УИХ-ын 2016 оны сонгуулийн сунгаа ойртож, нэр дэвшихээр горилогчид хэдийнэ тодроод эхэлсэн. Энэ жилийн сонгуульд улс төрчдөөс илүүтэй урлаг соёл, иргэний нийгмийн байгууллагынхан нэр дэвшихээ эртлэн зарлаж, олны анхаарлыг татаад буй. Тухайлбал, урлаг соёлынхноос дуучин М.Нара Баянгол дүүрэгт, Бэки буюу Г.Мөнхбаяр Сүхбаатар дүүрэгт тус тус нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэгвэл тэдний араас МУГЖ дуучин С.Жавхлан нэр дэвшихээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр ”Надад грашиндаа арваад машин зогсоочихсон, дансандаа хэдэн зуун сая төгрөг хийчихсэн үе байсан. Намайг маш олон найзууд маань, эргэн тойрны маань хүмүүс Жавхаа чаддаг, чаддагаа хий битгий гэж хорисон гэхдээ надад мөрөөдөл байдаг. Би үр хүүхдүүддээ эд хөрөнгө биш эх оронг нь үлдээмээр байгаа учраас энэ бүхнийг хийгээд явж байна. Би залуу хүн тийм ч учраас илүү ихийг хийж, Монголын мянга мянган үрс ирээдүйдээ сайхан эх оронд аж төрөөсөө хэмээн хүснэм. Монгол хүн бүр сайхан амьдрах эрхтэй” хэмээсэн байна.
МУГЖ дуучин С.Жавхлангийн хувьд нөхөд нь зөвлөвөл УИХ-д нэр дэвшиж магадгүй гэх бүрхэг хариулттай өдийг хүрсэн. Харин эл нийтлэл /пост/-ээс харахад ямартай ч тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн бололтой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ter ued uls tur hereggui bailaa gej… harin odoo