Барилгын 11 давхраас хөл алдан унажээ

e07f2f692779f370bigУрин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор барилгы ажил эхэлж буй. Тэгвэл аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаагүйгээс болоод ажилчид амь нас, эрүүл мэндээрээ хохироод эхэлчихлээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо  “Кино үйлдвэрийн харалдаа замын урд барилга дээрээс хүн уналаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Тус мэдээллийн дагуу шалгахад,  кино үйлдвэрийн зүүн тийшээ явдаг автобусны буудлын урд иргэн  А-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын гүйцэтгэгч “Алтай Энх-Оргил” ХХК-ний ажилтан Говь-Алтай аймаг Жаргалан суманд суух 20 настай эрэгтэй Э нь ажлын талбайд явж байгаад барилгын 11 давхраас 10 давхар руу хөл алдан унаж  гэмтсэн байжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо ”Их тойруугийн 54 тоот барилгын пасад шатаж байна” гэсэн мэдээллийг шалгажээ. Гэтэл захиалагч “ММТТХХ” ХХК-ний “Компьютер центр”-ын барилгын гүйцэтгэгч “Угалз холдинг” ХХК-ний ажилтан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд суух 39 настай эрэгтэй Б нь гагнуур хийж байгаад гал алдаж барилгын 1 давхарын гадна дулаалга усны хамгаалалт 6м2 талбай шатсан  байжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Тиймээс иргэдийг аливаа үйлвэрлэлийн ажил эрхэлж байгаа бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримталж байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн

URL:

Сэтгэгдэл бичих