Анхаар!!! “Соёолж” төв бордоо нэрээр чулуу савлан зарж байна…

1911

Нийслэлийн Замын цагдаагийн газрын урдхан талд байрлах “Соёолж” төвийг мэдэхгүй хүн ховор. Тэднийд  өнгө алагласан, гоёмсог цэцгийн баглаанаас гадна гэрийн таримал цэцэг, тэдгээрийг арчлах сав суулга, хөрс шороо, бордоо зэрэг байхаас гадна хэрхэн яаж арчлах талаар нь тэндхийн худалдагч нар ам уралдан зөвлөгөө өгөх нь угтаа бол соёлтой үйлчилгээг илтгэнэ.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр “Соёолж” төвийнхний зардаг хөрсний бордооны талаар таагүй мэдээ гарах болж.Тэрбээр иргэд, аж ахуй нэгжүүд гэр, хашаа, хүрээлэн буй орчиндоо гоёмсог цэцэг ургамал, бут сөөг мод тарихад хөрсний асуудалтай тулгардаг.

Харин “Соёолж” төвд тэрхүү хөрс, бордоог савлаж зардаг ч үнэн хэрэгтээ хөрсний шороо биш, чулуу уутлаж зарж байна хэмээн хэрэглэгчид  гомдоллох болжээ. Тодруулбал саяхан нэг хэрэглэгч гэртээ гоёмсог цэцэг тарихаар “Соёолж” төвийг зорьсон аж.

Улмаар тус төвөөс зориулалтын уутлаж савласан хөрсний шороо худалдан авсан бөгөөд гэртээ очоод задлаад үзтэл дотор нь том хэмжээний чулуу савласан байжээ. “Соёолж” төвийнх нь бордоогоо уутлаж зарахдаа килограм, граммаар нь савлан зардаг аж.

Ийн тус төвийнхөн зарж буй бордоонынхоо жинг дарах зорилгоор чулуу уутлаж зарж байна уу гэх хардлага төрүүлж байгаа юм. Угтаа бол эднийх хөрс шороо, бордоогоо  эх орнынхоо газар, шорооноос савлан зарж буй.

Гэтэл Монгол нутгийнхаа хөрсийг иргэддээ дамлан зарж буй тус төвийнхөн бордоо шороо биш чулуу хийж зарж байгаа нь хачирхалтай.

Монгол улсаа цэцэгжүүлэн ногооруулах, нийслэлийн  хот тохижилт, ногоон байгууламжийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг гэх  “Соёолж” төвийнхөн хэрэглэгчдээ эрхэмлэн дээдэлж, эрэлт хэрэгцээг нь хангасан шинэ, чанартай  бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой гэдгээ умартсан бололттой.

4s 3s 2s 1s

Эх сурвалж:  Fact.mn У.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих