“Baigal Cashmere” үйлчлүүлэгчээ хохироож, зүй бусаар харьцжээ
Сүүлийн жилүүдэд монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж, хөрөнгө оруулалтаа монголдоо хийхийг эрмэлзэх болсон. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед эх орныхоо үйлдвэрлэлийг илүү ихээр дэмжих хүмүүс олон бий. Гэтэл үндэсний үйлдвэрлэлийн нэрийг унагаадаг тохиолдол үе үе гарчихдаг.
Тодруулбал, ” Baigal Cashmere” үйлчлүүлэгчээ хохироож, үг хэлээр доромжилжээ. Энэ тухай худалдан авагч эмэгтэй “За хүмүүсээ нэг сэрэмжлүүлэг оруулах гэсэн юм. “Baigal Cashmere”-аас 130000 төгрөгөөр хар өнгийн ноолууран өмд авсан. Тэгээд хоёр удаа бөөгнөрсөнийг нь түүж, цэвэрлээд одоо бараг утас нь гарчихлаа. Тэгээд иймэрхүү байдалтай байна гэж очоод хэлтэл “Baigal Cashmere”-ынхан “чи заваан өмссөн байна чаддаг юм бол ноолуур биш үгүйг шалгуулчих” гэжээ.
Ийнхүү үйлчлүүлэгчээ гомдоож зүй бусаар харьцсан “Baigal Cashmere” -ийг өгөх газарт нь хандаж, гомдлоо гаргах гэнэ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
URL: