Нийслэлийн засаг даргаа: Цалингаа тавъя, өрөө төлье

5de6feaac589192c2e53df006e89e8ecӨнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн автобуснууд Нийслэлийн засаг даргад шаардлага тавьсан. Учир нь өнөөдрийг хүртэл Нийслэлийн засаг дарга 1-р улирлын замын санхүүжилтээ өгөөгүй учир өнөөдөр өглөөнөөс эхлэн шугамын автобуснууд урд хэсэгтээ “Нийслэлийн засаг даргаа 1-р улирлын замын санхүүжилтээ өгөөч ээ! Цалингаа тавья, өрөө өгье” хэмээн автобус болгоны урд дүүжлээстэй байна. Мах импекс чиглэлийн шугаманд явж буй жолоочоос тодруулан асуухад“Цалингаа тавьж байгаа. Бид нар дурандаа наасан юм биш ээ. Удирдлагууд нь хүчээр наачихсан. Цалингаа бол тавьж байгаа энэ дээд удирдлагууд л гэнэт ийм юм хийчихлээ. Ямар учиртайг бид мэдэхгүй байна” гэж хэлсэн юм. Энэ талаар эргэн мэдээллэх болно.

Жиргээ.мн

Б.Үүрд


URL:

Сэтгэгдэл бичих