Авдар, авдар цай… (18+)

Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулж монголчуудын ам дамжин өгүүлж ирсэн “Салхин хийгээд сарны явдлын тухай хууч”, “Аман яриа”, “Энгэр зөрүүлэх ёсны нарийн учир”, “Бадарчингийн паян”, “Хүмүүнийг шинжих судар сэлт”-ийг эмхэтгэн гаргасан Түүх судлаач С.Очийн “Үдшийн хууч” нэртэй номонд багтсан бүтээлүүдээс хүргэж байна.
5154bc209e39a216great
Хүрээнд хятад худалдаачин доншуур наймаачин элбэг цагт энэ явдал болсон юм гэдэг. Хүрээний нэг хөнгөн явдалтай, зальтай хүүхэн нэгэн наймаачин хятадтай тохиролцож, явалдахаар болж гэнэ.
Хүүхэн “Хөдөлсний тоогоор хөлсөнд нь нэг шар цай авъя. Хэн хэнээ хохироохгүйн тулд чи өгөх цайны тоогоо тоолоод хөдлөөд байгаарай” гэж гэнэ.

Угийн нарийн хятад ч баяртай гэгч нь зөвшөөрчээ. Хятад эр бүсгүй дээр гараад хөдлөнгөө тооцоогоо бодон “1 шар цай, 2 шар цай, 3 шар цай…” гээд тоолж гарчээ.
Тэгээд сүүлийн хүчээ шавхав уу гэлтэй огцом хөдөлснөө “Хай, авдар, авдар цай” гэж бархираад дур ханаж гэнэ дээ. Нэгэнт өөрөө тоолоод өгнө гэсэн хойно хэлсэндээ хүрч, авдар цай өгсөн гэдэг.
Эх сурвалж www.wikimon.mn

Түүх судлаач С.Оч “Үдшийн хууч” номоос

- See more at: http://www.wikimon.mn/content/67840.shtml#sthash.eiuTP8IC.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих