Үнэхээр том дээрэм хийе гэвэл Монгол банкинд ажилд ор!
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гээч эрхэм Монгол улсад 1 ам доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам долларын валютын нөөцтэй байхад Монгол банкийг хүлээж авсан билээ. Тэгвэл эдүгээ ам доллар 2255 төгрөг болтлоо өсчихөөд байж байна.
Уг нь энэ эр ам.доллар 2000 хүрвэл огцорно гэж байсан. Гэтэл өдгөө юу ч болоогүй юм шиг суудаг нь гайхалтай. Энэ эрхэм зөвхөн долларын жолоог барьж чадаагүйгээр зогсохгүй түүний ил, далд хувьдаа ууж идсэн гэх мэт “но” нь бишгүй сонсогддог. Тэрбээр Н.Золжаргал Хонгконг улсад 5 одтой Адимралити буудалд, Сингапурт мөн 5 одтой Орентал зочид буудалд буужээ. Ингэхдээ зөвхөн зочид буудлын урьдчилгаанд 12,393,138.22 төгрөг төлсөн байх юм.
Урьдчилгаа 20-50 хувь гэж тооцоод үзвэл ихэнх ажлын айлчлал дээд тал нь долоо хоног.
Тэгвэл Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 5 одтой буудалд нэг шөнө 4 сая төгрөгөөр нойрсоод сэрдэг гэсэн үг.
Мөн Монгол банкны ерөнхийлөгч санхүүгийн буцалтгүй тусламж хэмээн ажилчиддаа их хэмжээний мөнгө олгосон тухай баримтыг Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл дэлгэжээ.
Монгол Банкны тухай хуулиар иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглосон байдаг аж.
Тэрбээр Б.Цогтгэрэл “Банк дээрэмдсэн ах дүү 2, болон бусад дээрэмчдэд хэлэхэд та нар бол дээрэм хийх гэж хөөрхий зүгээр л гурилддаг юм байна.
Үнэхээр том дээрэм хиймээр байвал Монгол банкинд ажил ор!” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Fact.mn У.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол банкны мөнгөөр тансаглаад сууж байгаа золжаргал, сангийн сайд болор, швейцарийн банкинд сая доллар хадгалаад сууж байгаа баярцогт, монголд 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан америкийн иргэн жастин каплад өршөөл үзүүлсэн элбэгдорж нарын хэргийг АТГ-ын дарга нар мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй царайлж, тэднийг шалгаж баривчилж шоронд хорихгүй толгойгын илээд давраагаад байна. АТГ-ын дарга нар хэнийг нь шалгаж баривчилж шоронд хориод, хэнийг нь шалгаж баривчилж шоронд хорихгүй хамгаалаад байгаа юм бэ. АТГ-ынхаан энэ чинь ариун явдал юмуу.