ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД БУХИМДАЖ БАЙНА

1905

АШУҮИС-ийн Соёлын төвд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга эмч мэргэжилтэнд хатуу болсон талаар салбар салбарын эмч нарын шүүмжлэлт уулзалт ярилцлага болж байна.

Энэ хуулийн 15.1-д эмч мэргэжилтэн хохирогчид хүнд хохирол учруулсан эсвэл нас барсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгний мөнгөн торгууль эсхүл 2-8 жилийн хорих ялыг биечлэн эдлэхээр заасан. Мөн хуулийн 7.1-д зааснаар 5 жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэгт 2-8 жил нь хамаарахгүй тул тэнсэн харгалзахгүйгээр ялаа биечлэн эдлэхээр заасан нь олон эмч мэргэжилтнүүдийн уур бухимдлыг төрүүлээд байгаа аж.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 10.1-т хүнийг санаатай алвал 8-15 жилийн хорих ял эдлэнэ гэж заасан. Эмч өвчтөнийхөө амийг алдвал 8 жилийн хорих ял эдлэх юм байна. Хүнийг санаатай алсан хүн бас 8 жилийн хорих ял эдлэнэ гэжээ. Үүнийг шудрага бус хэмээн үзэж буй тул эмч мэргэжилтнүүд бухимдалтай байгаа гэлээ. Харин өнөөдрийн энэхүү уулзалтаар эмч мэргэжилтнүүд санал бодлоо солилцож цаашдын авах арга хэмжээний талаар ярилцах юм байна.

Ю.Халиун


URL:

Нэр: k Огноо: 11 April 2016

за за ганданлуугаа явж үзүүлээрэй ажилаа хаяцгаая

Сэтгэгдэл бичих