Засаг дарга засгийн мөнгөөр эхнэрээ “зугаацуулжээ”

Саяхан Орхон аймгийн иргэдийн хурлынхан БНСУ-ын Чэжү аралд 7 хоног  зугаалжээ. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг

зэрэгт  хөрөнгө  зарахдаа тун ч хойрго засаг дарга Д.Оюунбат харин энэхүү аялалд байгалийн гэнэтийн гамшиг тохиолдох зэрэг яаралтай үед хэрэглэх ёстой нөөц хөрөнгөөсөө багагүй мөнгө зарцуулсан байна.  Үүгээр ч зогсохгүй төлөөлөгчдийн  бүрэлдэхүүнд  эхнэрээ багтааж авч явжээ.  Орхон аймгийн жирийн  иргэд, Ардын намынхан ард түмний хөрөнгөөр ийнхүү эхнэрүүдээ дагуулан гадаадад зугаалж байгаад ихээхэн дургүйцэж байна.

Аймаг, орон нутгийн ажилд төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гэж байнга шалтаглаж хойш сууж байдаг засаг дарга татвар төлөгчдийн ихээхэн хэмжээний хөрөнгийг ямар учраас зугаа цэнгэлд зарцуулах болсноо Сангийн яам, Ерөнхий сайдад тайлбарлах  биз ээ.  Төсвөө хэмнэж, бүсээ чангалахыг уриалж байдаг Ерөнхий сайд С.Батболд энэ явдлыг сайшаахгүй нь  лавтай.


URL:

Сэтгэгдэл бичих