Чинбаагийнх монгол гэрт

“Sweetymotion” хамтлагийнхан өнгөрсөн есдүгээр сард эх орондоо ирсэн билээ. Тус хамтлагийн продюссер Б.Чинбат, дуучин Ц.Сарнай хоёр өнгөрсөн зургадугаар сарын 17-нд хөөрхөн охинтой болсон. А.Сарнай Америкийн Чикаго хотын нэгэн эмнэлэгт амаржсан бөгөөд Чинбаа охиндоо Мишээл гэдэг нэр хайрлажээ.

Харин хосууд бяцхан охиныхоо хамт одоогоор хотоос зайдуу монгол гэрт амьдарч байна гэнэ. Он гартал эх орондоо байж, уран бүтээлээ хийнэ хэмээн мэдээлээд байсан тэд хотын утаанаас хэсэг ч гэсэн хол байж бяцхан үрийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа бололтой. Ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбат аравдугаар сарын сүүлээр төгөлдөр хуурын бие даасан тоглолтоо хийхээр товлоод байгаа ба “Sweetymotion” хамтлагийнхан ч тоглолтод нь оролцох юм.

А.Зул


URL:

Сэтгэгдэл бичих