НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА БОЛНО
2016 оны 1-р ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-27-нд сумдад, нэгдсэн татлага 4 сарын 30-нд Зуунмодод болно.
Эхний ээлжинд баруун талын 14 сумын 18-25 насны 1800 гаруй иргэн хамрагдана. Эдгээр хүмүүс заасан хугацаанд иргэний үүргээ биелүүлэхгүй бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цэргийн штаб анхааруулав. Гэхдээ сүүлийн жилүүдэд алба хаах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй нэмэгджээ.
Энэ жил дүйцүүлэх албыг 40 хүн хааж, ирэх сараас сургалтанд хамрагдана. Харин мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах 14 сумын 1987-1990 оны 600-аад хүн байгаа аж.
URL: