У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгчөө яллаа

Боксын дэлхийн аваргын шилдэг 16-д үлдэхийн төлөөх тулаанууд өчигдөр эхэллээ. Н.Төгсцогтын хоёр дахь ялалтын буухиаг 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр үргэлжүүлж чадсангүй.

Тэрээр Германы Энрико Коеллингтэй тоглож эхний раундад 0:4, хоёрдугаар үед 2:3, 2:5, нийт 4:12-р ялагдлаа. Түүний хувьд хоёр жилийн өмнөх дэлхийн аваргын тэмцээнд хоёр ялж байсан билээ.

Өчигдөр үдээс хойш 64 кг-д 2011 оны Азийн аварга У.Мөнх-Эрдэнэ хоёр дахь учраа болох Сент-Люсийн боксчин Линдель Марселлинтэй тоглож эхний үед 6:2, хоёрдугаар үед 8:2 , төгсгөлийн раундад 6:2 оноо, нийт 20:6-аар яллаа.

Тэрээр 2012 оны Лондонгийн олимпийн эрхийн төлөө Ираны Толутибандпи Мехдитэй маргааш 14:00 цагаас тоглоно. Монголын боксчидоос хамгийн сүүлд рингэнд гарсан Б.Түвшинбат 18:4-өөр ялагдаж үзэгчдийн суудалд шилжлээ.

Б.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих