Заримынх нь хувьд сүүлчийн Намрын чуулган нээлтээ хийлээ

Зунжин найр хэсч, нутаг орноороо наадам хийсэн улстөрчид өнөөдрөөс төрийн ажилдаа орж байна.

Сонгуулийн жилийн өмнөх намрын чуулган гэдгээрээ энэ чуулган их онцлогтой.

Амлалт, мөрийн хөтөлбөрөө гүйцэлдүүлж биелүүлэхээр намууд, улстөрчид одооноос ажлаа эрчимжүүлж буй.

Энэ намар УИХ-аар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл зэрэг олон чухал асуудал хэлэлцэх ёстой.

Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа хуулийн төсөл бол сонгуулийн тухай хууль юм.  Энэ хуулийг сонгууль болохоос дор хаяж зургаан сарын өмнө баталсан байх ёстой учир гишүүд яаравчлахгүй бол хуулиа зөрчсөн явдал болно. Мөн 2012 оны төсвийн тухай хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой. Тиймээс энэ намар гишүүд ажлаа нэлээд шахахгүй бол хэлэлцэн батлах чухал асуудал цөөнгүй байна.

Ажлаа сайн хийхгүй бол зарим нэг гишүүний хувьд энэ намрын чуулган сүүлийнх нь байж мэдэх чуулган ийнхүү эхэллээ.

Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн чухал 19 асуудалд:

1.Компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
2.Төсвийн тухай хуулийн төсөл
3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
4.Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл

5.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
6.Шүүхийн тухай багц хуулийн төсөл
7.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
8.Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

9.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл
10.Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл
11.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл
12.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

13.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
14.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл
15.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
16.Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, “Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

17.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
18.“Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
19.“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
20.Бусад.

Ч.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих