Саратовын иргэн ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг шүүхэд өгчээ
Оросын Саратов мужийн Балаков хотын иргэн Николай Суворов ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “Ард түмний дайсны үүрэг гүйцэтгэж, олигархи, түшмэлүүд, банкны эзэд, тэрбумтан дээрэмчидтэйтэй хамсан Орос орныг дээрэмдэн, оросын ард түмний эсрэг ажиллаж байна. Иймд түүнийг огцруулах нь зүйтэй” хэмээн Саратовын шүүхэд өгчээ.
Харин Саратов мужийн арбитрын шүүх иргэн Суворовын өргөдлийг авч үзээд хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Шүүх “ОХУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт зааснаар ОХУ-ын ерөнхийлөгч нь халдашгүй бүрэн эрхтэй учраас түүний үйл ажиллагаанд шүүх халдах эрхгүй. Иймд төрийн тэргүүнд хариуцлага хүлээлгэх, ялангуяа эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
Энэ оны хоёрдугаар сард улстөрч Алексей Навальный бас ерөнхийлөгч Путины талаар “Авлигын үйл ажиллагааны тухай” гэсэн өргөдлөөр шүүхэд хандсан ч Шүүх мөн л Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхийн тухай сануулж сөрөг хүчний улстөрчийн өргөдлийг хэрэгсэхгүй болгосон юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: