Толгойлогчдыг устгажээ

Йеменийн өмнөд нутгийн Абьян мужид АНУ-ын нисгэгчгүй онгоцны агаарын цохилтод Аль Кайдагийн удирдагчдын нэг Аль-Авлаки болон Ибрахим Аль-Азири нар өртөж амиа алджээ.

Тэд АНУ-д 2009, 2010 онд алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэл хийж байсан гэж Пентагон эрэн сурвалжилж байсан аж.

2009 онд Амстердам-Детройтын чиглэлд нисч байсан онгоцонд дэлбэлэх ёстой байсан тэсрэх бөмбөгийг Аль-Авлаки хийсэн байна. 2009 оны арванхоёрдугаар сарын 25-нд Нигерийн иргэн 23 настай Омар Фарук Абдулмуталлаб Амстердамаас Детройт руу нисч байсан “А-330″ онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдсан юм. Тухайн үед нэгэн зорчигч алан хядагчийг аюулгүй болгож чадсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих