О.Баасанхүү “Эвсэл”-д ҮНЭД ОРОХ ЦАГ
О.Баасанхүү гишүүн цаг үргэлж л гомдоллож айлийн эрх жаал шиг аяглахыг харсан хүмүүс түүнийг Н.Энхбаярын оймсны хавчуурга л гэдэг байлаа. Харин түүний үнэд орох цаг ирэхийг одоо л эхэлж байх шиг.
Учир нь “Шударга Ёс Эвсэл”-ээс УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар гарахаа мэдэгдсэн цагаас л түүний үнэ хүнд өсөж байгаа гэх шуум дэгдсэн нь өнөөдөр биелэлээ олоод эхэллээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудсандаа “Монгол Үндэсний Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж байгаа, түүнчлэн гишүүнчлэлээс хасаж өгөхийг хүссэн өргөдөл”-өө өгч байгаагаа зарласан юм.
Ингэхээр “Шударга ёс эвсэл”, түүнчлэн эвсэлийн Засгийн газрын тогтвортой байдалд аюул учирч байгаа хэрэг. Учир нь эвсэл найман хүний бүрэлдэхүүнтэй болж УИХ дахь олонхийн суудалд мөн ганхах учраас О.Баасанхүү гишүүнийг аргадаж ирэх сонгууль хүртэл тэсэж үлдэх л зам үлдээд байна. Харин өөрийн намдаа болон эвслийн засгийн газарт гомдож явсан О.Баасанхүү гишүүн маань энэ удаад ямар нүүдэл хийж өөрт ашигтайгаар эргүүлэхийг цаг хугацаа л харуулна биз ээ.
Эх сурвалж: www.bolod.mn
URL: