Байгалийн гамшигт чанаргүй барилгууд ил боллоо

 

Байгалийн гамшиг бидний алгуурлахыг хүлээхгүй гэдгийг өчигдөр нийслэлд болсон ширүүн салхи, түр зуурын цасан хялмаа баталлаа. Гэнэт шуурснаас болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Шөнийн зах буюу Монголд үйлдвэрлэв худалдааны төвийн гадна фасад нурж унан, шавар шохой нь ховхорсноос тус захын гадна талд тавиатай байсан автомашинууд дээр унасан юм. Үүний улмаас хэд хэдэн машины салхины шил цуурч, толь хагарсан ажээ.

Монголд үйлдвэрлэв худалдааны төвийн гадна фасад нурж унан, шавар шохой нь ховхорсноос тус захын гадна талд тавиатай байсан автомашинууд дээр унасан

Тус барилгыг “Нармон” ХХК бариулсан бөгөөд барьсан компани гадна хийцийн хөөсөнцрөө хадаасаар хадаагүй наасан байна хэмээн мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Дээрх жишээнээс харахад барилгын стандарт гэж манай улсад алдагджээ. Хэдийгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгуудад шалгалт хийж, чанаргүй барилгуудын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа ч нэгэнт баригдсан барилгыг яалтай билээ. Өчигдрийн бага зэргийн салхины улмаас чанаргүй барилгуудын чанар ил гарсан бөгөөд хэд хэдэн барилгын дээвэр ховхорсон юм.

барьсан компани гадна хийцийн хөөсөнцрөө хадаасаар хадаагүй наасан байна хэмээн мэргэжлийн хүмүүс хэлсэн

Гэтэл баригдаад 50 гаруй жил болж байгаа олон барилга Улаанбаатар хотод байгаа ч байгалийн аливаа үзэгдэлд тэсч гараад байна шүү дээ. Гэтэл тавхан жил наслаагүй барилга секундэд 12 метр салхилахад гадна өнгөлгөө нь ховхроод байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ бариулсан компани, барьсан компани хүлээн авсан Улсын комисс уу. Аль аль түвшиндээ барилгын стандарт нормоо бариад ажиллавал ямар ч хохирол гарахгүй.

Т.Буянаа


URL:

Нэр: Г.Занданшатар: мэнд хүргье Огноо: 7 April 2016

made in mongolia iim baijee

Сэтгэгдэл бичих