Ус буцалгагч гал гарахад хүргэв

Өнөө өглөө 07 цагийн орчимд Дархан-Уул аймаг дахь нэгэн орон сууцны айл шатсан хэрэг гарчээ. Гал гарах үед тус айлд нэг бие давхар хүн, хоёр хүүхэд, дөрвөн том хүн байсан аж.

Хүмүүсийг өглөө сэрэхэд гэр нь утаагаар дүүрч, амьсгалахад бэрх болсон тул угаартаж эхэлжээ. Улмаар нүд ирмэхийн зуур гал авалцаж гэр нь бүхэлдээ шатсан гэнэ. Гал гарснаас 20 минутын дараа дуудлага өгснөөр ОБГ-ын аврах багийнхан шуурхай ажиллан галыг бүрэн унтраажээ.

Галд түлэгдэж бэртсэн хүн байхгүй бөгөөд хүмүүсийн биеийн байдал хэвийн байна гэж эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн байна. Гал гарсан шалтгааныг ус буцалгагчаа салгаагүй орхисноос болсон гэж Дархан-Уул аймгийн ОБГ-аас мэдэгджээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих