Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд бус албан тушаалтнуудад үйлчилж буй Д.Дорлигжавтай “салах ёс” гүйцэтгэх гэнэ
Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигачидтай тэмцэхийн тулд шүүх, прокурорыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, энэ салбарт маш их анхаарлаа хандуулж байгаа билээ. Шүүгч, прокуроруудыг төрөөс төрсөн тэрбумтан, авлигачдаас ангид байлгахын төлөө таван сая төгрөгийн цалинтай хүртэл болгосон ч харамсалтай нь хуульд бус мөнгөнд захирагддаг шүүгч, прокурорууд нь дийлдэхээ больсон байна.
Тэд өдгөө хуулийн талд бус ердөө мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг болсон учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бусаар хөрөнгөжсөн хурандаа болон арван үедээ ч барж идэхээргүй хөрөнгөтэй болсон албан тушаалтнуудын хэргийг илрүүлэхийн тулд Шилэн дансны тухай хууль болон Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын тухай хуулийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Гэвч эдгээр хуулиудыг УИХ хэлэлцэхгүй удаа дараа хойшлуулж байгаа нь авлига хэрхэн газар авч, амь бөхтэй болсныг харуулж байгаа юм.
Эдгээр хуулиудад насаараа төрд ажилласан мөртлөө бизнес эрхлэхгүйгээр тэрбумтан болчихдог, эсвэл төрийн нэр барьж, бусдын эд хөрөнгө рүү уулгалан дайрч ордог зэрэг сүүлийн үед газар аваад байгаа сөрөг үзэгдлүүдийг цэгцлэхээр тусгагдсан байжээ. Хууль зөрчигчид жирийн ард иргэд гэхээсээ илүүтэй албан тушаалтнуудын дунд нэлээд өргөн хүрээнд тархсан байдгийг Ерөнхийлөгч ийнхүү анзаарч, хууль санаачилсан ч хуулийг нь баталж хэрэгжүүлэх ёстой УИХ нь тас хийтэл “тоормозлоод” хуулийг нь баталж өгөхгүй гэдийсээр байна. Энэ хооронд Монголын шоронгийн ялтнуудын тоо л өдрөөс өдөрт нэмэгдсээр, өнөөдрийн байдлаар 7000 гаруй хоригдол эрх чөлөөгөө хасуулж торны цаана байгаа аж. Тэдний хоол хүнс, хорио цээрийн зардалд жилдээ 20 тэрбум төгрөгийг зарлагаддаг байна. Гэвч эдгээр хоригдлуудын дунд улсын мөнгийг идэж шамшигдуулсан, төрөөс төрсөн тэрбумтнуудаас нэг нь ч алга байгаа нь ерөөсөө хууль шүүх, прокурорын завхрал хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ онцолсон байдаг. Хууль бусаар баяжсан их мөнгөнийхөө ашгийг гаргаж, хэргээ сэгсэрсэн тэд ийнхүү шүүх, прокурорыг ч худалдаж авдаг болсноо сайрхах болсон байна. Иймд энэ бүхэнтэйгээ тулж ажиллахгүй байгаа Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Ц.Элбэгдорж ажлаа өгөхийг шаардсан яриа Саарал ордноор хөвөрч байна. Учир нь сүүлийн үед албан тушаалтнуудын хэрэг ном ёсоороо явж байгаад прокурор дээр очихоороо л хэрэгсэхгүй болчихдог нэгэн мода дэлгэрээд байгаа гэнэ.
Хамгийн сүүлийн баримтаас дурьдахад, “Оюуны ундраа”-гийн босс С.Отгонбаяр хууль бусаар Тээвэр хөгжлийн банкны хувьцааг эзэмшихээр маргаан үүсгэж, бүх шатны шүүх түүнийг буруутайг тогтоогоод байхад прокурор дээр очоод нам гацчихдаг байна. Сүүлдээ энэ маргаан явсаар байгаад Хууль зүйн байнгын хороонд хүрч, саяхан хуралдаанаараа хэлэлцжээ. Тэгэхээр ингэж өндрөө авч буй энэ хэргийн явц байдлын талаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Иймд асуудал нь тодорхой байхад шийдэж чадахгүй УИХ-д хүртэл маргаан үүсгэж байгааг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэвчсэнгүй бололтой Д.Дорлигжавыг ажлаа өгөхийг сануулсан аж. Гэсэн хэрнээ жирийн ард иргэдийг бөөн бөөнөөр нь аваачиж хорьж, дэлхий нийтэд шоронжсон улс болгон харагдуулж буй мөртлөө жинхэнэ авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудаа ийнхүү хаацайлсаар байгаа нь өнөө л увс хүн, увс чанар хүртэл прокурорын байгууллагад нэвт шургалсныг баталж байна. Товчхондоо тэрээр хуульд бус албан тушаалтнуудад үйлчилж буй Д.Дорлигжавтай гар сэтгэл нийлж хамтран ажиллаж чадахгүйгээ илэрхийлж, тун удахгүй “салах ёс” хийхээр болсон гэнэ.
Б.Баяр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд бус албан тушаалтнуудад үйлчилж буй Д.Дорлигжавтай “салах ёс” гүйцэтгэх гэнэ” энийг бичсэн Б.Баяр та Д.Дорлигжав гэдэг хүн одоо ямар албан тушаалд ажиллаж байгааг мэддэг үү ???
Ebii zuv shuu
Uvsiin pizdanuud dandaa huivaldana edniig Mongoloos zailuulaad hujaatai negtge