Иргэдийг казинод донтуулагч Күйза эрх дахиад олгоод байгаа гэнэ
Күйза /Quiza/ буюу Б.Батцэнгэл хэмээх хип хопчин эрийг танихгүй хүн ховор биз ээ. Боловсон хүчингүй АН-ын ачаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдон очсон түүнийг хулигаан зангаа засах нуу гэтэл тэгсэнгүй.
Автомат тоглоом нэртэй казиног Монголд дэлгэрүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, хүнд гаруудтай сүлбэлдэж, Монголыг мөхөөх үйл ажиллагаа явуулж байна.
Цөөхөн хэдэн эрчүүдээ бүгдийг нь казинод донтуулж, ажил амьдралыг нь “алж” буй энэ үйлдлийг одоо яавал дээр вэ. Автомат тоглоомын төв нэртэй казино байгуулах эрхийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас олгодог бөгөөд одоо түр зогсоогоод байгаа аж. Ийм төв байгуулах эрхийн үнэ багагүй үнэд хүрдэг ч үүнийг үл тоон автомат тоглоомын төв байгуулах иргэдийн цуваа Нийслэлийн Соёл, урлагийн газар томоохон бэрхшээл үүсгэжээ. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ашиг олох зорилгоор ч юм уу автомат тоглоомын төв нэртэй казино байгуулах эрхийг нэлээдгүй олгож, одоо болихгүй бол болохгүй болтлоо хэтэрчээ.
Гэсэн ч Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Күйза буюу Б.Батцэнгэл толгой мэдэн автомат тоглоомын эрх олгосоор байгаа гэх. Магадгүй түүнийг барцамтгай, рецедив нөхдүүд дарамталсан ч байж болох юм. Хамгийн гол нь, төрийн байгууллагын дарга нь ийм дарамтанд ороод, түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулаад байвал үүнд анхаарал хандуулахгүй байж болохгүй биз дээ. Гаднын казинод байдаг тоглоомуудтай автомат тоглоомын төвд иргэд өдөрт хэдэн саяар нь тоглох энүүхэнд.
Ийм төвд иргэд нэг удаа тоглоход 30-50 мянган төгрөгөөр карт цэнэглэдэг бөгөөд өдөртөө хэд хэдэн удаа цэнэглэдэг хүмүүс ч байдаг байна. Сүүлийн үед автомат тоглоомонд донтогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд нийгэм даяарх бухимдал, амар хялбар аргаар мөнгө олох гэснээс энэ зам уруу хазайж байна. УИХ-ын гишүүнээс өгсүүлээд улсын сургуулийн дунд ангийн сурагч хүртэл казинод тоглож байна. Энэ бүхний эцэст цөөхөн хэдэн монголчууд, цөөхөн хэдэн эрчүүд нь донтож, тэр бүхний ард зовж шаналсан ээжүүд, эхнэрүүд, хүүхдүүд л үлдэх байхдаа.
URL: