Уул уурхайнхан баримталдаг бодлогоо танилцуулж байна

1201604071459993620“Mongolian Mining” тоног, төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд 120 орчим байгууллага оролцож байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс бараг өөрчлөлтгүй үзүүлэлт болсон ч оролцогчдын тал хувь нь шинэ оролцогчид байгаагаараа онцлог болж байна. Энэ удаагийн арга хэмжээ “Оюу Толгой”-ийн далд уурхай, “Цагаан Суварга”-ын бүтээн байгуулалт болон Багануур, Шивээ-Овоогийн өргөтгөл зэрэг салбарын хэмжээнд олон жил хүлээгдсэн, томоохон бүтээн байгуулалтуудын өмнө болж байгаагаараа онцлог юм. Тиймээс эдгээр компаниуд үзэсгэлэнгийн эхний өдөр худалдан авалтад баримталдаг бодлого болон ханган нийлүүлэгч нарт тавьдаг шаардлагынхаа талаар танилцуулга хийлээ. Харин шинэ ханган нийлүүлэгчдийн нэлээдгүй хувь нь далд уурхайд зориулсан бүтээгдэхүүн танилцуулжээ.

 

Ж.ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих