Сонгуульд 16.4 тэрбум төгрөгийг зарцуулна

сонгууль1

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг Төрийн байгуулалтын  байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ төсөлд 2016 оны сонгуулийн зардлыг  16.4 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Хэлэлцүүлгийн явцад зарим УИХ-ын гишүүд зардлын задаргааг тодорхой болгохыг хүссэн.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын хэлсэнээр 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж. Энэхүү тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих