МУИС-ийн оюутнууд жагсч байна

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа нэгдүгээр байрны өмнө жагсч байна. Тэд сургуулийнхаа захирал С.Төмөр-Очирыг албан тушаалаасаа огцрохыг шаардан, ийн жагсч байгаа аж. Ийм шаардлага тавих болсон нь сургуулийн засварын ажлыг гүйцэтгэлтэй холбоотой хэмээн зарим оюутнууд тайлбарлаж байна.

“МУИС-ийн хоёрдугаар байрны засварыг С.Төмөр-Очир захирлын талын хүн тендэрт шалгарч гүйцэтгэсэн төдийгүй, цаг хугацаандаа амжуулж засварын ажлыг хийгээгүйгээс гадна, дунд нь будилаан нэлээд үүссэн” гэж  оюутнууд үзэж байгаа аж. Тус сургуулийн оюутнууд эхлээд МУИС-ийн хоёрдугаар байрны өмнө жагсч байснаа одоо нэгдүгээр байрны гадна ирээд байна.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих