Ж.Ганбаатар: Ерөнхийлөгч Франц явж ирээд “Арева”-д ашиглалтын гурван лиценз бэлэглэсэн

 Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахын хор уршгийн талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатартай ярилцлаа.

6ef9800189c62933original

-Манай улс Цөмийн аюулгүй ажиллагааны конвенцид нэгдсэнээр ямар үр дагавартай гэж үзээд эсэргүүцээд байна. Конвенцид нэгдсэнээр манай улс ямар үүрэг хүлээх вэ?

-Цөмийн аюулгүй ажиллагааны тухай олон улсын конвенцид нэгдсэнээр үүсэх эрх, үүргийн хамгийн том асуудал нь Монголоос уран олборлож экспортолсон тохиолдолд цөмийн станцын хаягдал шаарыг манайд булшлах эрх зүйн орчин үүсч байгаа юм. Өмнө нь Мардайн ордоос уран гаргаж байсан ч түүний хог хаягдлыг эргүүлж оруулж ирэх эрх зүйн орчин байгаагүй. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 2017 онд Францын “Арева” компанийн баяжуулах аргаар олборлох ураны шар нунтгийн асуудал энэ бүх эрх зүйн орчны үндсэн суурь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, экспортолсон ураныг баяжуулж цөмийн түлш болгоод атомын цахилгаан станцад хэрэглэснээр цөмийн шаар болж, түүнийг эргүүлээд Монголд оруулж ирэх үүрэг хүлээх юм. Эрхийн хувьд тухайн үйл ажиллагааг үнэн зөв, технологийн дагуу, мэдээ тайлан нь зөв гарч байгаа эсэхийг олон улсын шинжээчдийн багаар хянуулах эрх үүсч байгаа юм. Энэ нь мэдээлэл солилцох бааз болно. Хамтын ажиллагаа үүсч буй мэт харагдах ч үндсэн агуулгаараа ураны олборлолтоос үүсэх цөмийн шаарыг Монгол Улсад үүрд булшлахаар оруулж ирэх үүрэг хүлээж яасан ч болохгүй гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа юм. Бид 2009 оноос энэ талаар ярьж, уран бол аюултай, түүнээс гарах цөмийн хог шаар нь илүү хор хөнөөлтэй гэдгийг ойлгуулахын тулд иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор олон удаа жагсаал цуглаан зохион байгуулсан.

-Тэгвэл дээрх асуудлын эсрэг Цөмийн хог хаягдлыг импортлохгүй гэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-“Арева” компанийн тэр дун-даа Английн улстөрч асан Тони Блэйрийн захиалгаар буюу эдийн засгийн алуурчдын гар хөл болж тус конвенцийг УИХ-д өргөн барьж байна. УИХ ээлжит бус чуулган зарлаж энэ процессийг хэлэлцэх гэж байсан ч иргэний нийгмийн байгууллагууд тэмцсэнээр УИХ-ын зарим гишүүн тухайн процесст оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжгүй болж хаасан. Гэтэл үүнийг үндэслэж Цөмийн хог хаягдлыг Монголд импортлохгүй гэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, баталгаажуулахаар ярьж байгаа. Үүнийг процессийн хувьд авч үзвэл боломжгүй. Яагаад гэвэл, олон улсын гэрээ конвенцид нэгдсэн тохиолдолд өөрийн улсын статустай хуулийг өөрчилнө гэсэн зүйл заалт бий. Мөн УИХ-д өргөн барьсан Цөмийн хог хаягдлыг Монгол импортлохгүй гэсэн хоёрхон цагийн дотор бичсэн дээрх хуулийн ашиг сонирхол нь Цөмийн энергийн тухай хуультай давхцаж байгаа юм. Нэг статустай хоёр хууль өргөн барьсан тохиолдолд тэртээ тэргүй олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөнө гэсэн эрх зүйн баримт бичиг байгаа. Эдгээр хуулиуд ач холбогдолгүй, тархи угаах, нийгмийн галыг унтраах гэсэн оролдлого болж байгаа юм.

-Бусдын захиалгаар гэснээ тодруулбал?

-Энэ бүхэн бусдын захиалгаар өрнөж байгаа үйл явдал. Монголоос яаж ийгээд ураныг гаргах ашиг сонирхол “Арева” компанид байгаа. Энэ нь ураны шаарыг манайд эргүүлж оруулах, булшлах эрх зүйн орчин автоматаар үүсээд байна гэсэн үг. Үүнийг цаг хугацаагаар нь аваад үзвэл, 1997 онд өргөн барьсан олон улсын конвенцийг 2005 онд шинэчилсэн. Өнөөдрийг хүртэл манай улс дээрх конвенцид нэгдээгүй. Нэгдэх шаардлагагүй. Учир нь, Монгол Улсад атомын цахилгаан станц, цөмийн хог шаар байхгүй. Харин эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайд ашигладаг бага оврын буюу ядуу улс орон ашигладаг цөмийн жижиг ректерүүдэд хэрэглэдэг цацраг идэвхт бодисын хаягдал байдаг. Түүнийг Нисэхийн Айдсын даваанд Цөмийн энергийн комиссын хяналтад хадгалдаг. Тиймээс Монгол Улс одоохондоо цөмийн шаарын асуудлаар эрсдэл хүлээх шаардлагагүй. Яагаад гэнэт гурван конвенци, нэг протоколыг УИХ-д өргөн барив. Үүний цаана ямар ашиг сонирхол байна гэсэн асуудал гарч ирнэ. НҮБ-ын индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхдээ Монгол Улс цөмийн зэвсэггүй орон гэдгээ баталгаажуулсан. Тэгвэл энэ гурван конвенцийн нэг нь энэ асуудлыг баталгаажуулсан. Үүнийг батлахдаа цаана нь хоёр конвенци, нэг протоколыг зүтгүүлж байгаа юм. Тэр нь энэ цөмийн шаар буюу цөмийн циклийг эргүүлэх ашиг сонирхол байгаа юм.

-Конвенцийн үүрэгт уран олборлосон улс орон руу хог хаягдлыг буцаах талаар тодорхой тусгасан зүйл заалт байна уу?

-АНУ, Австрали, Япон зэрэг хөгжингүй орнууд атомын цахилгаан станцынхаа цөмийн хог шаарыг яаж ч чадахгүй хадгалаад байж байна. Цөмийн шаарыг булшлах ёстой. Тэд булшлах хүртлээ хадгалах ямар процесс байгааг судалж, манай улсын уудам газар нутгийг цөмийн хог хаягдал булшлах боломжтой газар гэдгээр онцолж байгаа юм. Монгол Улс өндөрлөг, ус, чийг багатай, хуурай цаг агаар, цөмийн урвалыг тодорхой газрын гүнд барих тектоник хавтангийн нягтралыг ашигтай гэж хараад байгаа хэрэг. Гэхдээ цөмийн хог хаягдлыг үүрд булшлах ямар ч боломж дэлхий нийтэд байхгүй. Тиймээс хөгжиж буй болон хөгжил буурай орныг олон улсын гэрээ конвенцид нэгдэн оруулснаараа тэнд эрх эдлэх боломж харагдаж байгаа боловч үүрэг болгосон зүйл заалтад нь “цацраг идэвхт бодисыг анх үүссэн газартаа эргэж очиход итгэлтэй бай” гэсэн зүйл, заалт байгаа юм. Орчуулагч нар үүнийг сайн анзаарсан. “Итгэлтэй бай” гэсэн үгийг ард иргэд анзаарахгүй өнгөрнө гэж ойлгоод байгаа. Тийм юм байхгүй. Эрдэмтэн мэргэд энэ гурван конвенци, протоколыг уншиж үзээд ямар их эрсдэл, ашиг сонирхол ард нь нуугдаж байгааг ойлгосон. Цөмийн энергийн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд суулгасан цөмийн цикль гэх асуудлыг Монголд эрт орой хэзээ нэгэн цагт эхлүүлэхээр зэхэж байгаа гаднын эдийн засгийн алуурчдын ашиг сонирхол, гар хөл болсон хүмүүс УИХ, Засгийн газарт орж Монгол Улсыг золиосонд тавих гээд байна. Цөмийн шаарыг авчирч булшилснаар тэдэнд маш их хэмжээний мөнгө харагдаад байна. Ялангуяа Японы Фуку-шимагийн цөмийн станцын шаар буюу цацраг идэвхт бодисын хаягдлыг булшилж чадахгүйгээс дэлхий нийтээс тусламж гуйж байна. Тэр цөмийн хаягдлыг өөрийн газар нутагт авчирч булшилснаар улстөрчдөд 19-21 тэрбум ам.долларын ашиг сонирхол байгаа. Энэ бол зүгээр л эдийн засгийн алуурчдын өгөөш. Яагаад гаднын улсад булшлах гээд мөнгө санал болгоод байна гэхээр цөмийн хог хаягдал нь шийдэж болохгүй эрсдэл, гамшгийг бий болгодог. Хөгжингүй орнууд яагаад эрчим хүчийг хямд үнээр хэрэглэчихээд гарсан хортой хог хаягдлаа хөгжил буурай орнуудад булшлах ёстой гэж. Бидэнд цөмгүйгээр хөгжих маш олон боломж бий. -Манайд уран олборлох лицензтэй хэчнээн компани байна. Түүнээс ашиглалтын лицензтэй нь хэд байгаа вэ? -Монгол Улсад 16 компанийн 43-46 лиценз бий. Ашиглалтын таван лиценз байгаа. Архангай аймагт нэг, Дорноговьт гурав, Дорнодын Мардайд нэг бий. Гэхдээ Мардайн лиценз цэвэр хятдуудын мэдэлд байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц явж ирээд “Арева”-д ашиглалтын гурван лиценз бэлэглэсэн. Тэгэхээр ашиглалтын лиценз нь ураныг олборлоно, ураныг Монгол Улс ашиглах боломжгүй учир гадагшаа цөмийн түлшний түүхий эд болгож экспортолно. Ингэснээр тэр хэмжээний цөмийн хог хаягдлыг манай улс эргүүлж авна гэсэн үг. “Үүссэн улсдаа булшлахыг итгэлтэй байхын зэрэгцээ” гэдэг үгийг бодоод үзэхээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Арева” компанийн газрын гүнээс хууль бус технологиор олборлосон шар нунтгийн хогийг манайд булшилж таарна. Тиймээс бид үүнийг боломжгүй гэж үзээд бүх нам эвсэлтэй нэгдсэн зөвшилцөлд хүрсэн боловч УИХ, Засгийн газарт лобби бүлэг нь маш эрчимтэй ажиллаад байна.

-Олборлосон уранаа 2017 оноос экспортолно гэж байгаа. Тэгэхээр хог хаягдлыг хэзээ буцаах бол?

-Импортлогч улс ураныг ашиглачихаад хог хаягдлыг эргүүлж авчирна гэсэн зүйл байхгүй. Манай улсаас уран экспортод гаргахад дүйцүүлэх хэмжээгээр зөрүүлээд хаягдал оруулж ирнэ. Гадагшаа нэг тонн уран гаргалаа гэхэд “Танайд 100 кг хаягдал өгье гэвэл нэг тонн, 100 кг-ын зөрүүнд тоглуулчихаж байгаа юм. Тонн уран өгчихөөд 100-хан кг хог авлаа гэтэл үнэндээ тэр нь хэдэн зуун мянган цацраг идэвхт бодис ялгаруулж, хордуулах хүчин чадалтай. Яагаад гэвэл цацраг идэвхт бодис үнэр, амтгүй, мэдрэх эрхтэнд нөлөөлөхгүй. Харин таны геньд өөрчлөлт оруулна.

-Улаанбадрах сумын айлууд ямар байдалтай байгаа вэ. Гажигтай төл гарч, мал үхсэн талаар гомдол тасардаггүй. Сүүлийн үед хэл ам гарахгүй байх шиг?

-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 19 тугал үхэхэд анх очсон хүний хувьд хэлэхэд өнөөдрийг хүртэл гажигтай төл төрж, цацрагийн хүрээ үүссэн байдалтай байгаа. Улаанбадрахын цацрагийн фоныг “Арева” компани болон мэр гэжлийн хяналтынхан хэмжихээр ямар ч цацраг илэрдэггүй. Гаднын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхантай хэмжилт хийхээр өндөр гараад байдаг. Ашиг сонирхлыг нь үзэхээр мэргэжлийн байгууллагууд тус компанид худалдагдсан. Үүнийг би баримттайгаар хэлж чадна. “Арева” компани технологийн хууль бус олборлолт хийсэн тухай телевизээр иргэний нийг мийн байр сууринаас ярихаар Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр гэдэг хүн өмөөрөөд байдаг. Мөн иргэний нийгмийн байгууллагууд ураны уурхайн цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг ярихаар Н.Тэгшбаяр биднийг цөмийн технологийн дэвшлийг үгүйсгээд байгаа мэтээр мушгин гуйвуулж ярь даг. Тус суманд өнөөдрийг хүртэл ургийн гажигтай төл мал гарсаар байна. Түүнийг нийгэмд гаргаж тавихаар Засгийн газар, ураныг магтан дуулагч нар нь шал өөр юм ярьж ард иргэдийн тархийг угаагаад байна. Улаанбадрахаас дөрвөн хоногийн өмнө ирсэн мэдээгээр мал зулбаж, ургийн гажигтай тугал гарч амьдарч чадахгүй хоёр цаг болоод үхсэн. Мөн хурга, ишиг туурайгүй, чих нь дотогшоо хумигдсан байдалтай гарч байгаа гэсэн. Энэ бүх гамшиг байгааг “Арева” өөрөө батална. Учир нь, “Арева” сүүлийн хоёр жил тус нутагт малын гаж хөгжил, эндэгдлийг бууруулахын тулд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, эмч нарын баг ажиллуулж байгаа. Эмч нар нь гажигтай төрсөн малыг тухай бүрт нь устгаж, баримтыг үгүй хийж байна. Малчдад нөхөн олговор өгнө гэж амлаж байгаа ч одоогоор өгөөгүй. Малчдын сүү саалийг хэрэгцээндээ авна гэдэг ч өнөө хэр нь авахгүй байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 3-нд Дорноговь аймагт ажилласан. Сайншандад ажиллаж байхад нь малчид, иргэд “Улаанбадрах, Хөвсгөл сумын малчдын мал, сүүг “Арева” компани яагаад авдаггүй юм бэ” гэж асуухад тэрбээр “Бид авч хэрэглэхийг тэр нөхдөд үүрэг болгож байгаа” гэсэн. Энэ үгийн цаана тэд орон нутгаас юу ч авдаггүй. Тэнд цацраг идэвхт бодис, гүний усанд силений агууламж найм дахин өндөр байгааг харуулж байгаа юм.

-Улаанбадрахын айл өрхийг “Арева” компанитай тохиролцсон гэж ярьдаг. Иргэний нийгмийн байгууллагууд Улаанбадрахын талаар яагаад дуугарахаа больчихов?

-Улаанбадрахын малчдыг “худал даж авах” гээд “Арева” жижиг, дунд бизнесийн төслийг дэм жихэд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан. Тэгэхээр Улаан-бадрахын малчид нэг хөргөгч, сүүний машинтай болоод нутаг усаа орхиод өөр тийшээ нүүх үүрэг хүлээж байгаа юм л даа. Малчид өдөр тутмын амьдралын хүндрэл, оюутан залуусынхаа төлбөрөөс болоод аргагүй эрхэнд худалдагдаж байна. Засаг нь сонсохгүй болохоор малчид цуцаж байгаа. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагууд малчдыг худалдагдсан гэхгүй. “Тэд өгч байвал түүнийг нь ав. Авчихаад харин тэдэнд хэзээ ч бүү бууж өг. Та нар газар нутгаа орхиж болохгүй. Тус компани эрсдэлтэй болоод энэ бүх төсөл хөтөлбөрийг явуулж байгаа гэж ойлго. Хэрэв эрсдэлгүй байсан бол бизнесийн алтан зарчмаар л явна. Тэнд нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэхгүй. Мөн эмч нар аваачиж саармагжуулах эм тариа хийхгүй, зурагт, хөргөгч тараахгүй. Эрсдэлтэй байгаа болохоор л түүнийг дарахын тулд төсөл хөтөлбөр явуулж байгаа” гэж хэлдэг.

-Ерөнхий сайд Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлахгүй гэж хэлсэн. Үүнд итгэж байгаа юу?

-Ерөнхийлөгч 2011 онд Монгол Улсаар цөмийн хог хаягдлыг дамжин өнгөрүүлэхгүй, булшлахгүй гэдэг зарлиг гар-гасан. Энэ зарлигийг 2015 оны хоёрдугаар сард Цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулахдаа хуульчлах ёстой байс ныг авч үлдсэн. Зарлигийг хуульчилж байж мөрддөг. Хуульчлаагүй болохоор хэрэгжих боломжгүй. Цөмийн энергийн комиссынхны хэлснээр, “Энэ конвенцид нэгдсэнээр монгол оронд хууль бус цөмийн шаарын тээвэрлэлт, булшлалтыг таслан зогсооно” гэсэн. Хууль бус цөмийн хаягдлын тээвэрлэлт, булш лалт нууцаар яваад байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Тиймээс Цөмийн энергийн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өөрчлөх хэрэгтэй.

Үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих