Eagle TV Дорноговьд мөнгө тараажээ

12953249_1598590163796676_293192172_o-1024x682-768x512“Ардын үг” зөвлөлдөх аяны хүрээнд Дорноговь аймгийн иргэд ил захидал хүргүүлж байна

“Монголынмедиа”корпориацаас санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” аян Дорноговь аймагт 14 хоног үргэлжилж, 4-р сарын 2-нд буюу өнгөрөгч бямба гаригт Дорноговьчуудын асуудлаа хэлэлцэх “Зөвлөлдөх уулзалт”-ыг Сайншанд хотноо зохион байгууллаа.

Уг төслийг эхлүүлэхэд Аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Шинэ Дорноговь-2” Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, тэднээс тавьсан асуултад хариулт өгсөн. Мөн манай аймгийн төрийн байгууллагуудын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж мэдээлэл хийсэн юм.

Гэвч энэхүү “Ардын үг” хэмээх сүржин нэртэй бүтэн өдрийн арга хэмжээ нь урьдаас нарийн бэлтгэгдсэн өндөр зохион байгуулалттай, улс төрийн зорилготой компанит ажил болж өндөрлөлөө. Монголдоо л гайгүйд тооцогдох, мэдээллийг тэнцвэртэй хүргэдэг гэгддэг байсан “Eagle” телевизийн хамт олон энэхүү төсөлд хамтран оролцсон нь бас л харамсалтай зүйл байлаа. Эдийн засаг хямралтай байна гээд дээр, дооргүй яриад байгаа энэ цаг үед “Eagle”-ийхэнд ч гэсэн мөнгө хэрэгтэй байгаа бололтой.

Тэд сэтгүүл зүйг захиалгат болгож салбарынхаа нэр хүндийг унагаж байгаа нь харамсалтай.

Энэ уулзалтанд ирсэн иргэдэд хэлэх үгийг нь зааж, тэр ч байтугай цаасан дээр хүртэл бичиж өгч байгаа энэхүү уулзалт нь хэт нэг талыг баримталсан, аймгийн нэр хүндийг унагах гэсэн, зарим нэг хүнийг газар доор ортол нь муулах, хийсэн ажлыг нь баллуурдах гэсэн, ямарч баримт мэдээлэлгүйгээр гүйтгэн доромжлох, иргэдийн тархийг 20.000 төгрөгөөр угаах ийм л зорилготой үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Хамгийн харамсалтай нь санал дүгнэлт, шүүмжийн хэсэг дээр орон нутгийн удирдлагуудаас хэнийг ч оролцуулахгүйгээр өөрсдөө дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломжийг их л чадамгай гаргаж “Ардын үг” төслийн далд санааг хэрэгжүүлэх боломжийг тун чадмагаар ашиглаж байлаа. Мөн бүлгийн хурал зохион байгуулах нэрээр Ардын намаас угшил гаралтай залуусаар бүрдүүлсэн хэсэг нөхөд өөр өөрт оногдсон хэдэн иргэдийн тархийг хар өнгөөр будах ажлыг тун сурмаг хийх нь өнөөгийн нийгмийн эмгэнэл гэлтэй.

Энэ мэтчилэн урьдаас мөнгө санхүү гарган хүн хүч ажиллуулж бэлтгэлийг ханган зохион байгуулахдаа дараах үйлдлүүдийг хийсэн нь баримтаар нотлогдож байна.
Үүнд:
Баримт 1: “Ардын үг” зөвлөлдөх уулзалтанд оролцсон 300 гаруй иргэдийг сонгохдоо өмнө нь орон нутгийн хөгжлийн талаар болон улс төрийн шинжтэй асуултууд орсон судалгааг 900 гаруй хүнээс авч сөрөг хариулт өгсөн хүн бүрийг нарийвчлан судлан уулзалтанд тусгайлан урьсан.
Мандаттай иргэдийн санал хүсэлт, хэлсэн үг бүгд МАН болоод улс төрийн чанартай байсан бөгөөд бүх асуултыг нь бэлдсэн, хэлэлцүүлэг зохион байгуулалттай төрийн үйл ажиллагааг унагах зорилготой байсан нь илэрхий байсан.

Баримт 2: “Ардын үг” зөвлөлдөх уулзалтанд зөвхөн мандат өгсөн иргэдийг оруулсан бөгөөд оролцсон иргэдийн 90% нь ардын намын гишүүд байсан. Ардын үгийг л сонсох гэж байгаа юм бол яагаад ингэж хаалттай хийж, нэг талыг баримталж байна вэ. Мөн сонгогдсон иргэдэд аймгийн 4 жилийн ажлын тайлан мэдээлэл тарааж хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой байсан ч ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй. Зөвхөн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар сонордууллаа. Аймгийн тухай ярьж, ард түмний үгийг сонсох гэж байгаа бол бүрэн бүтэн мэдээлэлтэй албан ёсны тайлан тавих хэрэгтэй бус уу. “Загас үстэй бол бөөстэй л байж таарна” гэдэг онигоо шиг л зүйл боллоо. Орон нутагт ямар нэгэн ажил хийсэн нь бол ямар нэгэн дутагдал заавал байх ёстой гэсэн утгатай тайлбаруудыг тайлангийн дор бүр нь шигтгэн оруулсан байна.

Баримт 3: “Ардын үг” зөвлөлдөх уулзалтанд оролцсон 300 гаруй иргэдэд Дорноговь аймгийн хамгийн үнэтэй ресторанаас хоол захиалж хүн бүрт 20 мянган төгрөг тараасан нь баримтаар нотлогдсон. Бидэнд бичлэг нь бий. Хоолны үнэ дунджаар 5.0 сая гаруй, тараасан мөнгө 6.0 сая гаруй, 10 гаруй хүний 14 хоногийн хоол, буудал, унааны зардал 10 сая гаруй, самбар бусад хэрэглэгдэхүүн 1 сая гаруй нийт 20 гаруй сая төгрөгийг нэг аймагт зарцуулж, нэг аймгийг хараар будах ажил хийлээ. Энэ санхүүжилт хаанаас гарч байгаагаа огт тайлбарлаагүй хэлэхийг ч хүсээгүй.

Баримт 4: Eagle телевизийн 10 гаруй ажилтнууд 14 хоногийн хугацаанд аймгийн хүндрэлтэй байгаа асуудлуудыг түүвэрлэн, мушгин, гуйвуулж, хачирлаж, харлуулсан мэдээллээ “Ардын үг” нэвтрүүлэгтээ ашиглаж нэвтрүүлэгийн 90 гаруй хувь нь бүхэлдээ орон нутгийн үйл ажиллагааг харлуулах зорилготой бэлтгэгдсэн.

Хэвлэл мэдээлэл үнэн бодитой мэдээ мэдээлэл түгээдэг гэдэг нь худлаа юм байна гэж Дорноговь аймгийн иргэд бид дүгнэж байна. Ингэж зохион байгуулалттайгаар муулах гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг юм уу гэж бид асуумаар байна.

Дорноговь аймгийн иргэдээс….

12932833_261717604162128_5033424296288996062_n

12970961_261717567495465_5724239257649450068_o

995333_261717517495470_414630367674960326_n

12967320_261717577495464_2349152340280605493_o

Ugluu.mn


URL:

Нэр: Дандар Огноо: 7 April 2016

Ардын үгийн хэлэлцүүлгийг телевизээр хараад байхад Аймгийн засаг дарга болон аймгийн тамгын газрын хэлтсийн дарга нар суусан байсан. Гэтэл хөөрхий хэлтсийн дарга нар нь ажлаа мэддэггүй юм уу, эсвэл Ганхуяг дарга ярих дуртайдаа юм уу асуулт гарвуу гүү юүү л Ганхуяг дарга л иргэдийн асуултанд хариулаад байх юм. Ярих дуртай юм уу гэхээр биш ээ нөгөө хэлтсийн дарга нар луугаа харах юм тэндээс хариулах хүн ховорхон юм аа.

Нэр: Батбаттар Огноо: 7 April 2016

Ардын үгийн зохион байгуулагчид мөнгө өгөхдөө Таны амралтын өдрөө гэртээ өнгөрөөх цагийг тань энд зарцуулсанд баярлалаа гэж мөнгө өгсөн шүү,

Нэр: Отгоо Огноо: 7 April 2016

Ер нь ийм хямралтай үед сайн л биз дээ. Амрхалтын өдрөөр санал асуулгнад оролцоод тайланг нь хэлэлцлээ юу нь буруу гэж

Нэр: Отгоо Огноо: 7 April 2016

Тийм л их хардаж сэрдээд байган бол шалгуулаач

Нэр: Отгоо Огноо: 7 April 2016

Шалгадаг газар цаана чан байгаашдээ. Хий дэмий худлаа юм бичиж иргэдийн толгойг эргүүлэээд

Нэр: Отгоо Огноо: 7 April 2016

Ганхуягийг өмөөрөөд бйагаа хүмүүс нь дандаа доор нь ажилладаг төрийн албан хаагчид хуулий мэдэж олон юм яриасаа билээ. Эсвэл бүгд ТҮ-ий ажилчид юм болов ууу хөөрхий

Нэр: Отгоо Огноо: 7 April 2016

Сонгуулийн шоу-г сайхан хийх юм аа энэ ганхуяг гэдэг нөхөр

Нэр: Зочин Огноо: 7 April 2016

Сонгогдох тавилангүй ч Засаглах хувьтай Ганхуяг гуай

Нэр: Зочин Огноо: 7 April 2016

Юм болгонд ингэж улстөржиж хандаж болохгүй ээ. Зарын дагуу бүртгүүлж, оршин суугчдаа төлөөлөөд бодит байдлыг тусгасан 5 үг хэлсний төлөө сүрхий үгтэй постон доор зураг хөрөг минь заларсан байх шив. “Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу?” гэдэг шиг Ардын хүүхэд ам нээж болохоо байцан нийгэм үү?

Нэр: Зочин Огноо: 7 April 2016

Ардын үг гэж ийм үйл яьдал болоод байгаан бий. Хаа байсан Ийгл тв орон нутгийн асуудалд санаа зовоод ирж байна шүү дээ

Нэр: ХАРИУЦЛАГА Огноо: 7 April 2016

11.1. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ хуулийн 15.5.1-д заасан ёс зүйн нийтлэг дүрэм, хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдүүлэх үүрэг хүлээнэ.
11.2. Өөрийн түгээсэн мэдээлэлтэй холбогдон үүссэн хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээнэ. Хэвлэл мэдээллийн байгуулгаас түгээсэн зар сурталчилгаа, сонгуулийн сурталчилгаатай холбоотой маргааныг холбогдох хуулиар зохицуулна
ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗҮЙЛ ТАВИАРАА
ШҮҮХ ЦАГДААГААР ШАЛГУУЛЖ БАЙЖ ҮНЭН М НИЙТЛЭЭРЭЙ

Нэр: сүрэн Огноо: 7 April 2016

Араггүй л Ардын үг болсон гэж бодсон. Энэ хүмүүс чинь үнэхээр бухимдалтай байна. Засаг дарга нь ийм байгаа юм чинь төрийн албан хаагч нар нь хүртэл адилхан л байдаг юм байна.

Нэр: болд Огноо: 7 April 2016

Бүхэл бүтэн 8 жилийн хугацаанд хийсэн зүйлгүй байгаа бол ард ирдгэд бухимдах нь араггүй шүү дээ.

Нэр: Дандар Огноо: 7 April 2016

Өнөөдөр дорноговь аймагт болохгүй зүйл байгаа болоод л ард иргэд хэлэх үгээ хэлж байгаа юм шүү дээ эцсийн бүлэгт мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай ийм зүйл болох байсан шүү дээ харин үүнийг олж харсан Eagle TV олж харж хийж байгаа нь сайн хэрэг шүү дээ иргэд амаа хамихаад суумааргүй байна.

Нэр: ARDIIN NAMIIN GISHUUN BN Огноо: 8 April 2016

Бүүр тийм байхаа
надаас бүүр та аль намыг дэмждэг вэ гэж байгаад өгсөн шдээ. Ардчилсан намын зүс таних нэг нөхөр, Бүүр зохион байгуулалттай айн. Албаар ардын нам хийсэн гэж харагдуулах зорилготой шоу байсан байна шд

Нэр: Ундрахбаяр Гэрэлээ Огноо: 8 April 2016

Албаар ардын намыг унагаж өөрийгөө өрөвдөлтэй харагдуулж байгаад нэр дэвших гэсэн башир арга байна даа

Нэр: Пантийн Ганхуяг Огноо: 8 April 2016

Тиймээ би тэгсийн та нар тэгээд намайг яах юм бэээ. Би угаасаа хар буруу муу муухай аргаа хэрэглэж байгаад гараад ирнэ. УИХуралд чадкуумаа гэхэд аймагт даргаараа үлдчихнэ мэдэвүүү Бүүр нэг школны юм хийгээд байх юм ааа Би цээжээ дэлдэж байна ард түмэн минь

Нэр: ээгий Огноо: 8 April 2016

Угаасаа Ганхуяг өрөвдүүлэх гэж ийм хөгжилтэй тоглоом зохион байгуулсан юм биш үү. Монголчууд бид чинь өрөвч улсууд шд Би лав Ганаа ахийгаа өрөвдчихлөө.

Нэр: Дандар Огноо: 8 April 2016

Ардын үгийг мушиган гуйвуулах аа болимоор юм аа. Орлогч Галбадрах өөрөө ярилцлга өгч байгаа харагдсан. үүнийг юу гэж ойлгох вэ?

Нэр: Батаа Огноо: 8 April 2016

Ганхуяг өөрөө эхэлсэн тоглоомоо сайн явуулж байна шүү

Нэр: Батаа Огноо: 8 April 2016

энэ нэвтрүүлэг нь одоо олон аймагт гарах л байх. тэгээд бухимдсан иргэд санаа бодолоо иймэрхүү л илэрхийлэх байлгүй дэ. идэж уусан таргалсан энээ тэрээ гээд ярьх л байлгүй дэ

Нэр: Батхүү Огноо: 8 April 2016

Үнэн үгийг хэлсэн ард ирэгдээсээ айж байгаа засаг дарга юунд зугтан гарсан бэ?

Нэр: Пантийн ГанхуягТ Огноо: 11 April 2016

Энэ ардын үг хэлэлцүүлэгэнд оролцсон иргэд Аймаг сумандаа нэн тэргүүнд шаардлагатай дутагдаж байгаа зүйлийг бодит байдал дээр л ярьсан шүү дээ юу нь буруу гэж Манай Замын үүд суманд гэхэд л одоо болтол ашиглалтанд ороогүй байгаа нэгдсэн эмнэлэгийн барилга, Залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх Соёл спортын ордон гээд л Алтанхуяг ерөнхий сайдын байх үед л манай суманд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын удаашралтай яагаад одоо болтол дуусахгүй байгааг хөндсөн нь зөв зүйтэй цаг үеээ олсон асуудал болсон шүү.Ийм сайхан хөрөнгө оруулалтыг бид гүйцэтгэгчээ зөв сонгож тендерээ үнэн бодитоор явуулж эзэнээ олсон бол өдийд манай сумын залуучууд сайхан ордонд чөлөөт цагаа өнгөрөөх байлаа шүү .Энэ асуудал буруу зүйл болоогүй шүү Яагаад ингэж их эмзэглээд байгааг ойлгохгүй юм даа…Сум орон нутагаа гэсэн иргэд буруутаад л байх болжээ …

Нэр: ХӨӨШ Огноо: 11 April 2016

ЮУ ЮУГААЧ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙЖ АМНЫХАА ЗОРГООР ЮМ ЯРИХЫН МАА НААД УЧИР НАЧРЫГ Н ГАРГААЖ СУДАЛГАА АВУ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРСОН ХҮНД ӨГСИЙМ МЭДЭВҮҮ

Нэр: АНамынхаан Огноо: 11 April 2016

гарын үсэг зурсан нөхдүүд харин мөнгө авсан байх хахахархахаххахахахах

Нэр: АНамынхаан Огноо: 11 April 2016

гэмт хүн гэгэлзэнэ гэгчээр хэлэлцүүлгээр үнэн мүнээ дуудуулаад гэнэт баахан захиалгат нэвтрүүлэг, ярилцлага өгөөд уналаа. Ард түмэн итгэхээсээ өнгөрсөн л дөө.

Нэр: Яагаад ингэж их эмзэглээд байгааг ойлгохгүй юм даа Огноо: 12 April 2016

Энэ ардын үг хэлэлцүүлэгэнд оролцсон иргэд Аймаг сумандаа нэн тэргүүнд шаардлагатай дутагдаж байгаа зүйлийг бодит байдал дээр л ярьсан шүү дээ юу нь буруу гэж Манай Замын үүд суманд гэхэд л одоо болтол ашиглалтанд ороогүй байгаа нэгдсэн эмнэлэгийн барилга, Залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх Соёл спортын ордон гээд л Алтанхуяг ерөнхий сайдын байх үед л манай суманд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын удаашралтай яагаад одоо болтол дуусахгүй байгааг хөндсөн нь зөв зүйтэй цаг үеээ олсон асуудал болсон шүү.Ийм сайхан хөрөнгө оруулалтыг бид гүйцэтгэгчээ зөв сонгож тендерээ үнэн бодитоор явуулж эзэнээ олсон бол өдийд манай сумын залуучууд сайхан ордонд чөлөөт цагаа өнгөрөөх байлаа шүү .Энэ асуудал буруу зүйл болоогүй шүү Яагаад ингэж их эмзэглээд байгааг ойлгохгүй юм даа…Сум орон нутагаа гэсэн иргэд буруутаад л байх болжээ …

Сэтгэгдэл бичих