Өнөөдрийн зурхай /2016.04.07/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Янз бүрийн алдаа, сэтгэл дундуур байдал үүсэх бололтой. Өөрөө өөрийнхөөрөө бай. Хамгийн хүндтэй хүмүүсийг ч дууриахыг бүү оролд. Өөрийн зөв гэдэгтээ итгэх нь аливаа ажилд амжилт гаргах үндсэн нөхцөл болно. Ажил дээрх нэр хүнд өсөн, санхүүгийн байдлаа дээшлүүлнэ гэдэгт найдаж болно.
Үхэр (4/20-5/20)
Цаашид олон зүйлийг хамтран бүтээх хүнтэйгээ танилцах нь энэ өдрийн гол үйл явдал юм. Энэ хүн таны амьдралын урт удаан замын түшиг тулгуур болно. Гэр бүл болбол бат бөх, удаан хамтдаа амьдарна. Хэрүүл маргаан бүү үүсгэ. Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй зүрх сэтгэлээсээ ярилцах нь асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болох үнэтэй мэдээлэл олж авахад туслах болно. Энэ ордны сурагчид хичээл дээрээ асуудалтай байх тул багшаасаа тусламж авахаас бүү цааргал.
Хамтатгах (5/21-6/21)
Орлого ашиг олох өдөр. Эр зоригтой эрс шийдэмгий хөдлөх цаг болсон байна. Мэргэжлийн хувьд өсөж дэвших боломжтой байна. Шинэ үр хүүхэдтэй болж магадгүй. Ихээхэн эрчимтэй ажиллавал эсрэг талын хүчтэй үйл ажиллагааг сулруулна. Энэ тэмцэлд мөнгөн хадгаламжаасаа ч үрнэ.
Мэлхий (6/22-7/22)
Од эрхэс эрэгтэйчүүдийг биеийн хүчний ачаалал, олон нийтийн арга хэмжээнээс татгалзахыг зөвлөж байна. Оройдоо бие тавгүйтэж магадгүй. Архи дарс бүү хэтрүүлэн хэрэглэ. Махан хоол ба хурц амтлагчаас татгалз. Эмэгтэй хүмүүсийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Хайрын шинэ роман үүснэ эсвэл хуучин харьцаагаа сэргээнэ. Энэ байдал танд маш ихээр таалагдана.
Арслан (7/23-8/22)
Нөхцөл байдал гэнэт хүндэрч бүх төлөвлөгөөг тань нурааснаар та бэлтгэлгүй шуудхан хөдөлж эхэлнэ. Танд бүрэн бууж өгөх тулгалт ирсэн ч гэнэтийн шийдвэр бүү гарга. Буруу алхам бүр тань алдаа маш их саад тотгор учруулна. Арилжаа наймаанд явахгүй байхыг зөвлөе. Шинэ ажил амжилттай байх боловч хөндлөнгийн оролцоо үр дүнд сөрөг нөлөөтэй. Энэ үйл явдал таны дурсамжид удаан хадгалагдана. Өөртөө шинэ үүрэг авах шаардлагагүй.
Охин (8/23-9/22)
Амгалан тайван байдал, шударга ёс, гоо сайхан давамгайлах хандлагатай өдөр. Сэтгэлийн дотоод төвлөрөл хүчтэй байна. Шинжлэх ухааны ажил хийх, уран бүтээл туурвих, холын аянд явахад таатай. Аливаа санал санаачлага дэмжигдэнэ. Иог, цэг, дорнын бие хамгаалах урлагаар хичээллэж эхэл.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр та гэнэтийн болон төлөвлөгөөгүй ажилд дарагдах болно. Гэхдээ энэ нь таны цаашдын ажилд тань нэлээдгүй түлхэц болохоор таатай байдлыг авчирна. Харин хэн нэгэнтэй муудалцах, таагүй байдал үүсэх зэргээс болгоомжлох хэрэгтэй. Тайвширч, сонгосон чиглэлрүүгээ шаргуу зүтгэ. Хэн нэгнийг халамжлах, үүрэг хариуцлагыг нь өмнөөс үүрэх хэрэг тулгарах бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Материаллаг амьдралын хүрээнд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Материаллаг байдал үндсээрээ ч өөрчлөгдөж магадгүй. Ихээхэн мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах магадлалтай. Өөрийн сайн талыг харуулах таатай үе. Ээлжийн амралтаа төлөвлөхөд тохиромжтой.
Нум (11/22-12/21)
Мэргэжлийн ажлаа шударгаар гүйцэтгэвэл бүхий л талбар дээр амжилт олно. Гэр орныхондоо анхаарал халамж тавихаа бүү март. Тэвчээр, анхаарал, нягт нямбай байхыг шаардсан хариуцлагатай даалгавар биелүүлэхэд өнөөдөр тохиромжтой. Амьдралын эрч хүч доогуур байх учир удирдлага ба хамтрагчтайгаа зөрчилдөхөд хүрнэ. Эрүүл мэндэд ноцтой хүндрэл гарч мэдэх юм. Гэнэтийн мэдээ, хамтрагчтайгаа уулзах нь эмэгтэйчүүдийн төлөвлөгөөг өөрчилж мэдэх юм.
Матар (12/22-1/19)
Зөрчилтэй хоёрдмол өдөр. Хөрөнгө мөнгөний асуудал дээр гайхамшигтай амжилт, томоохон азгүйтэл ээлжилнэ. Шүүхийн байгууллагатай орооцолдохоос зайлсхий. Удахгүй бүх зуйл хэвийн болно. Таны дур булаам байдал хүмүүсийг өөртөө татаж, олон асуудлыг нэгэн зэрэг шийдэхэд тустай. Өнөөдөр тэвчээртэй байх шаардлагатай. Бүрхэг байдлаар ажилдаа хандаж болохгүй. Хүнтэй харьцах харилцаандаа анхаарах хэрэгтэй бөгөөд хэрэггүй зүйл ярьснаас болж өөрийгөө эвгүй байдалд оруулж магадгүй байна.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр таны амьдралын эрч хүч бага зэрэг сулрах магадлал байна. Тиймээс та сэтгэл санаагаа хямраxгүй байж аливаад нухацтай хандах хэрэгтэйг сануулж байна. Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй зүйлд бүү үр. Яаран буруу хөдөлснөөс сайтар бодож, төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ.
Загас (2/19-3/20)
Бат бөх бус, тогтворгүй гэр бүлүүдэд хуучны асуудал дахин сөхөгдөж хэрүүл маргаан гарч болзошгүй. Настай эцэг эхийн эрүүл мэндийн асуудал гэр бүлийн гишүүдийн түгшүүрийг төрүүлнэ. Өнгөрсөн асуудлаас болж харьцаагаа бүү муутга. Хэрвээ гэр бүлд тань ямар нэг ноцтой асуудал байгаа бол ахмад хүмүүсээс туслалцаа авахад гэмгүй. Ингэснээр өмнө нь хэзээ ч бүтэшгүй мэт санагдаж байсан асуудал маш амархан болж хувирах болно.
URL: