Милая хоолны сүлжээ ресторан хүний аминд хүрэх шахлаа!

Бидний сайн мэдэх Милая сүлжээ рестораныг Сэрж интернэшнл компани Баярцэцэг гэх Украйн хүнтэй суусан хэл ам нь гүйцэгдэхгүй, муухай адаар аашаараа алдартай нэгэн хариуцан ажиллуулдаг. Үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байгаа гэж ярих боловч сүүлийн үед хоолны чанарны доголтой том асуудлууд  гарах болж хоолон дотроос нь янз бүрийн гадны биет, хортон шавьж гарсан хэргүүд гарсаар байна.

 

Сүүлийн жишээ гэхэд БЗД-т байрлалтай Милая салбараас 2014.06.11-ны өдөр амьд аалз гарж хэрэглэгчийн эрүүл мэндийг хохироох шахаж байсан бол түүнээсээ сургамж авахгүй 2016.03.18-ны өдөр Скай их дэлгүүрийн салбарын хоолноос нь гадны биет гарж хүний алтан амийг хохироох шахсан байна. Азаар тухайн хүн залгиж амжаагүй байна.Зүв зүгээр хоол идэх гэж ороод шүдээ хугалаад гаржээ.

 

Түүгээр ч барахгүй шүд хугарсан гомдолоо Сэрж интернэшнлийн удирдлагуудад гаргасан бөгөөд тэр хохиролыг нь барагдуулахгүй хэмээн гүрэлзэж өгөхгүй гэсэн байна. 15 жил ажилласан туршлагатай гэж томордог боловч, хоолоороо хүн алах шахсан Милая рестораны удирдлагууд цагаандаа гарсан, хийсэн үйлдэлээ хариуцах чадваргүй нөхдүүд байдаг нь үүгээр харагдаж байна. Сүхбаатар дүүргийн мэргэжилийн хяналтын газар шалгаад буруутайг тогтоон торгууль тавьсан бөгөөд, Милая рестораныхан тухайн хоолыг бэлтгэдэг газраа далдлан нуух зорилгоор засвар хийж байгаа хэмээн нэрийдлээр хааж, нүглийн нүдийг гурилаар хуурж байгаа юм байна.

 


URL:

Tags:

Нэр: Зочин Огноо: 7 April 2016

Худлаа мэдээлэл

Сэтгэгдэл бичих