Женко Баттулга, Гансүх нарын хятадуудтай байгуулсан гэрээ-2
Сүүлийн 8 жил монголчууд байгалийн баялгаа зарах зарахгүй, өргөн нарийн төмөр зам, хятадын аюул занал, монголыг эзэлж авах хятадын далд санаа гэх сэдвүүдээр талцан маргалдсаар эцэст нь эдийн засгаа сөхрүүлж барьсан төмөр зам ч үгүй, нүүрсээ зарж олсон орлого ч үгүй эгээтэй л “Эргэлзээ 2” шүлэг шиг ардууд нь улс төрчдийнхөө хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгааг ч эцэст ойлгохоо байтлаа хямарсаар сууна.
Энэ хооронд хойд хөрш маань Алс дорнод дахь нүүрсийн ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулж хятадын аюул гэгдээд байгаа нарийн царигийн төмөр замыг барьж ашиглалтанд оруулаад нөгөө айхтар аюултай хятадуудад өдөр шөнөжингүй нүүрсээ зарж байхын. Болоогүй ээ бас хойд хөрш, Австрали хоёр хятадад нүүрсээ татваргүй нийлүүлдэг болж байгаа. Айлын хүүхдүүд ийм сүрхий гэдэг үг байдаг даа…
Тэгвэл бид өнөөдөр ямар байдалтай байна. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ?
Иргэд олон нийтийн дунд УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нар засгийн газрын гишүүд байхдаа Таван толгойн ордыг хятадуудтай хамтарч ашиглах, хамтарч төмөр зам тавих тухай гэрээ, санамж бичгүүд байгуулж байсан нь ил болоод байгаа билээ. Иргэд энэ асуудлыг чухам яагаад сонирхох болов? Учир нь нарийн төмөр зам ерөөсөө хятад руу байгалийн баялаг төмөр замаар зөөх бол маш аюултай, геополитикийн асуудал /энэ геополитик гэдэг нь ч юу гэсэн үг юм/ танкаа ачиж оруулж ирээд монголыг эзэлнэ, баялагыг маань ховх сорох гэж байна гэж хамгийн ихээр ярьж ард бид ч итгэж явсан хүмүүс маань харин нөгөө муулаад байдаг хятадуудтайгаа сэм хуйвалдаж явсанд л байгаа юм.
Ингээд өөрийнхөө ч тэр иргэдийн ч тэр эргэлзээг тайлах үүднээс энгийн үгээр А.Гансүхийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд байхдаа БНХАУ-ын Төмөр замын яамтай байгуулсан санамж бичгийг харья бас тайлбарлая гэж бодлоо.
Монгол Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нэн даруй байгуулах, Бичигтийн боомтоос цааш Зүүн хадавч, Ганц мод-гашуун сухайт, Нөмрөг-рашаан, Бургастай-Лао Еэмиао боомтуудад төмөр зам барих ашиглах гэрээг эхлүүлнэ гэжээ.
Ингэхэд энэ санамж бичиг гэж ер нь юу вэ. Нэрнээс нь авч үзвэл ямар нэг зүйлийн талаар санаж сэдсэн гэсэн үг. Үүнийгээ баталгаа болгож бичгийн хэлбэрт буулгаад харилцан баталгаажуулж баримтална аа гэсэн ойлголт. Энэ талаас нь харвал дээрх эрхмүүд ямар ч байсан хятадуудтай Таван толгойг маань наймаалцах, төмөр замаа хятадтай хамт барихаар бодож сэдэж тэр бүү хэл бичгээр баталгаажуулжээ. /хамгийн ихээр эсэргүүцдэг улстайгаа шүү/
Хуулийн талаас нь тайлбарлавал зөрчсөн тохиолдолд бас хариуцлага хүлээдэг байх юм. /Гэрээний нэгэн адил/
За одоо шуугиан дэгдээгээд байгаа санамж бичгийн агуулга утгын асуудалдаа оръё.
Санамж бичгийн 2-т “Монгол улсад шинээр төмөр зам барих ажлыг үе шаттайгаар хамтарч хэрэгжүүлэхээр” 3, 4 дахь хэсгүүдэд “төмөр замын зураг төсөл боловсруулах, төлөвлөлт хийх,хамтарсан төмөр замын компани байгуулж 50:50 хувь эзэмшинэ. Монголын талаас уул уурхайн ашигт малтмал ашиглах эрхээ хамтарч эдэлнэ” гэж тусгажээ. За ямарч байсан энэ заалтуудаар бол хятадууд манай улсад төмөр зам барих, цаашлаад энэ төмөр замаар тээвэрлах баялгыг маань олборлох ашиглах эрхийг хамтарсан компаниараа дамжуулан эдлэхээр болох нь.
Дараагийн заалтуудад эхлээд 2010 онд Таван тоглгойгоос урагш буюу Шивээхүрэн-Нарийн сухайтын төмөр зам, 2012 онд Тавантолгой-оюутолгой-Сайншанд-Чойбалсан, Баруун-Урт Бичгтийн боомт хүртэл төмөр зам барих, төмөр зам барихдаа нөгөө нарийн цариг буюу 1435 мм өргөнтэй хятадын төмөр замын стандарт хэмжээгээр барихаар тусгажээ. Талууд гарын үсэг зурсны дараагаар Монгол Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нэн даруй байгуулах, Бичигтийн боомтоос цааш Зүүн хадавч, Ганц мод-гашуун сухайт, Нөмрөг-рашаан, Бургастай-Лао Еэмиао боомтуудад төмөр зам барих ашиглах гэрээг эхлүүлнэ гэжээ.
За ямар ч байсан Х.Баттулга, А.Гансүх нар баялгаа гадагш урсгах төмөр замыг хятадтай хамтарч барина, Монголын тал хөрөнгөгүй учраас хятадууд шаардагдах хөрөнгөө гаргана, монголын тал ашигт малтмал ашиглах эрхээ буюу таван толгойн нүүрс олборлох ашиглах эрхээ хятадуудад шилжүүлнэ, төмөр замаа нөгөө алдарт нарийн царигаар барина гэж тохирсон нь санамж бичгээс илт мэдэгдэж байна. Магадгүй энгийн иргэд ойлгохооргүй албаны хэллэгээр бичсэн байх.
Тэр ч бүү хэл манай улсын баруун, зүүн, урд хилийн цөөхөн хэдэн боомтыг хятадтай төмөр замаар холбох ажлыг ч дурьдаж.
Эцэст нь энэхүү санамж бичигт Монголын талаас ЗТБХБ-ын яамыг төлөөлж А.Гансүх, хятадын талаас БНХАУ-ын Төмөр замын яамыг төлөөлж дэд сайд нар 2009.07.23-ны өдөр гарын үсэг зуржээ.
Сүүлийн хэдэн жил хятадууд манай баялагийг зөөхөөр 8 чиглэлээр төмөр зам тавьсан, байгалийн баялаг цоорхой уут шиг хятад руу гоожиж бид хоосроно, тавьсан төмөр замаараа цэрэг танк оруулж ирж эзэлнэ, нарийн цариг буюу 1435 мм-ийн төмөр зам бол хятадын стандарт аюултайгэж ярьж иргэдийг хуурч мэхэлж байсан эрхмүүд ийм зүйл санаж сэдэж явсан байх юм. Болоогүй ээ бас энэ материал нийтэд ил болсноор гарын үсэг биш байна, хуурамч гэрээ хийж тарааж байна гэж мэлзэцгээх юм.
Эцэст нь сонирхуулахад энэхүү санамж бичигт хятадын талыг төлөөлж гарын үсэг зурсан тухайн үеийн дэд сайд нь одоо авилгалын хэргээр ял эдэлж байгаа сурагтай. Төрөл төрлөө олно оо гэж.
URL: