Н.Алтанхуяг Р.Эрдэнэбүрэнгээс болж эвгүй байдалд орох уу
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн даваа гарагт мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “дайн” зарлаж байгаагаа зарласан. Тэрбээр энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдэлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулан “авлигтай тэмцэх” амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтээр ард түмнээс минь тусламж хүсэж, жүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцолсон.
Гэсэн хэдий ч түүнийг Ц.Элбэгдоржтой дайн зарласан мэт харагдаж байгаа ч цаана нь ямар нэгэн ашиг сонирхол бий юу гэж хардах нэгэн ч байна. Учир нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас саатуулсан байдаг. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр ”Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойгоор авлига авсан байх магадлалтай гэнэ. Мөн түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэж буй ч энэ нь баттай бус мэдээлэл юм. Р.Эрдэнэбүрэнгийн хувьд Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байдаг. Харин түүний саатуулагдах болсон шалтгаан гэгдэх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжиж байсан. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг ажиллаж байсан билээ.
Р.Эрдэнэбүрэнгийн хувьд АН дахь “Нэг ардчилал” фракцын нялх Сэнгүмүүдийн нэг. Тиймдээ ч фракцын ах Х.Тэмүүжинтэйгээ нийлж цагдаагийн хувцсыг сольсон гэх хардлагад өртөж байсан. Тодруулбал, Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 2014 онд цагдаа нарын хувцсыг сольсон. Тухайн үед Х.Тэмүүжин сайдын шинэчлэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжээгүй гэх томоохон шүүмжлэлд өртсөн юм. Учир нь дээрх хувцсыг Турк улсад оёулсан. Үндэсний гэх “Бөртэ” үйлдвэр сул зогсолт хийж байхад Туркт хувцас оёуллаа гэхэд мөн л “чанартай” гэдэг тайлбар хийж байв. Гэвч дан ганц чанартай болохоор нь Туркт оёулаагүй аж. Тодруулбал, цагдаа нарын шинэ хувцас УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнгийн бизнес байсан гэх мэдээлэл гарч байсан юм.
Тэгэхээр Р.Эрдэнэбүрэн огт но-гүй нэгэн биш болж таарах гээд байна. Үндсэндээ ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” дээр энэ мэт асуудал нэмэгдвэл эвгүйдэх магадлалтай. Тиймдээ ч танхимд нь байсан нөхөр хэрэгт холбогдсон нь танхимыг тэргүүлж байсан Н.Алтанхуягт балаг тарих магадлалтай. Тиймдээ мань эр яаран сандран мэдэгдэл хийсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Altangadas shuu dee, Erdeneburen,
Altanhuyagiig l shahaj baina
Баярцогт гэгч заваан хужааг Элбэгдорж гэгч хүзүүгүй хужаа хамтрагч нартай нь монголын ард түмний шүүхээр үтэр түргэн оруулах хэрэгтэй. Ерөнхийлөгч болон нүүрсчидийн намыг олон түмний шүүхээр оруулах хэрэгтэй.