Тайсоноос хулчийж, рингнээс зугтсан Голота

Мэргэжлийн боксын түүхэнд тулааны явцад өрсөлдөгчөөсөө хулчийж, рингнээс зугтсан тохиолдол бий. 2000 оны аравдугаар сарын 20-нд алдарт Майк Тайсонтой Польшийн Анжей Голота тулалдсан юм.

Голота ялагдаад л 2 сая ам.долларын шагнал авах байлаа. Гэвч тэрбээр хоёрдугаар раундын завсарлагаар үргэлжлүүлэн тулалдахаас хулчийж, рингнээс бууж явснаар мөнгөө ч алдаж, ялагдсанд тооцогдсон юм.
Дасгалжуулагч нь түүнийг үргэлжлүүлэн тулалдахыг шаардаж, шүдний хамгаалагчийг аманд нь хийсэн ч гэсэн Голотагийн зүрх нэгэнт үхчихсэн тул тулалдалгүй буусан. Түүнийг буухад үзэгчид усны саваа шидэлж, хулчгаро занд нь дургүйцлээ илэрхийлсэн юм.
Харин Майк Тайсон ээлжит өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж чадаагүйдээ сэтгэл дундуур үлдсэнээ хожим ярьсан байдаг.

Р.Гэгээ



URL:

Tags:

Сэтгэгдэл бичих