Батлан даалтад гарсан залуу банк дээрэмдэхийг завдлаа

527-1351043475ТОРЗалуус амар хялбар аргаар мөнгө олохын тулд дээрэм хийх тохиолдол буурахгүй байна. Ялангуяа бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалагддаг аж ахуйн нэгжид зэвсэглэн халдсан хэрэг сүүлийн саруудад хэдэнтээ гарав. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт энэ төрлийн хэрэг дахин гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрладаг Худалдаа хөгжлийн банкинд өнгөрсөн пүрэв гаригт баг өмссөн этгээд буутай нэвтэрч мөнгө дээрэмдэхийг завдсан байна. Тэрээр 28 настай Б гэх эрхэлсэн ажилгүй нэгэн байсан бөгөөд хулгайн хэргээр батлан даалтад гарсан үедээ уг хэргийг үйлджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих