“ИСЛАМЫН УЛС” ШИНЭ ХАЛДЛАГЫГ ЛОНДОН, БЕРЛИН, ЭСВЭЛ РОМД ХИЙНЭ ГЭВ
“Исламын улсын” террорист бүлэглэл Европын гурван хотод шинэ дайралт хийнэ гэжээ. Өнгөрсөн даваа гаригт гаргасан видео бичлэгтээ энэ тухай мэдэгдсэн гэж Reuters мэдээлжээ.
“Өчигдөр Парис, өнөөдөр Брюссельд бид байсан. Аллах л ганцаараа маргааш хаана юу болох гэж буйг мэдэж байгаа хэмээжээ. – Магадгүй энэ нь Лондон, Берлин, эсвэл Ром байх болно” гэж тэд мэдэгджээ.
Уг бичлэгт Парис, Брюссельд хийсэн халдлагууд, Дэлхийн худалдааны төвд хийсэн террорист халдлага, түүнчлэн Эйфелийн цамхаг унаж байгаа, Их Британийн туг шатаж буй гэх мэт дүрс бичлэг орсон байна.
М.Баяр
URL: