Б.Борхүү: П.Анужин гэдэг хүнийг нэвтрүүлэг хөтлөхөөс өмнө монголчууд таньдаг байсан уу
Өнгөрсөн өвөл “Зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Н.Энхбаярын хар бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдаж нэлээдгүй дуулианыг дэгдээгээд авсан.
“Херо” энтертайментийн ерөнхий найруулагч Б.Баатар “Том бүлэглэлд бичлэг алдсан” тухайгаа олонд мэдэгдсэн билээ.
Харин Оюутолгойн гэрээний тухай “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн хар бичлэгүүд мөн л алдагдсандхөтлөгч П.Анужин “Херо” энтертайментийг хардаж буйгаа нуусангүй. Тэрбээр “Херо энтертайнменттэй “Оюу толгойн гэрээ”-ний тухай хийж дуусаагүй нэвтрүүлгийн хэсгээс, хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ. Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна. Би маш их харамсч байна. Бичлэг хулгайлсан гэх том бүлэглэлийг илрэхийг хүлээж элдэв доромж гүтгэлэгт хариу өгөхгүй байгааг энд дурдмаар байна. Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би “Том бүлэглэл” эсвэл “Херо” энтертайментийн хамт олонд мэдэгдэж байна” гэсэн юм.
Тэгвэл энэ талаар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Борхүү ” Гэхдээ тэр янз бүрийн шуугиан дуулианаас илүү намайг эмзэглүүлж байгаа нэг зүйл бий. Энэ нэвтрүүлгийг хийж байсан хүмүүс маань талцаж хуваагдаж, бүтээл рүүгээ эргээд хар шороо цацаж байгаад эмзэглэж байна. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг бол Монголын ард түмэнд их өндрөөр үнэлэгдсэн, олонд хүрч чадсан нэвтрүүлэг. Би хувийн ажлаас болж нэвтрүүлгээс жаахан хөндийрсөн. Гэхдээ нэвтрүүлэг бий болоход гар бие оролцсон хүний хувьд сэтгэл зовж, үг хэлэх хүн нь би л дээ. Сайн, муу яригдаж байж ажил явдаг байхгүй юу. Түүнээс дандаа сайхан инээгээд, дал мөрөө алгадалцаад явна гэж юу байхав. Миний багшийн хэлж байсан үг бий. “Хэрүүлтэй уруултай л байвал та нарын ажил явж байгаа юм байна” гэж бодоод би дуугүй гараад явчихдаг аа гэж. Түүнтэй адил ажлын явц дунд хэрүүл уруул, янз бүрийн юм гарна. Үүнийг нэг бүрчлэн тоочих шаардлагагүй байх. Гэхдээ энэ уран бүтээл яаж бий болж, ямар ямар саад бэрхшээлийг даван туулж өдий хүрснийг ганц хэлэх, мэдэх хүн нь би” хэмээн анх удаагаа өөрийн үзэл бодлоо хуваалцав.
Мөн тэрбээр найруулагч Б.Баатар, П.Анужин нарын дунд үүсээд буй зөрчилдөөний тухай “Хүнд их танигдаад ирэхээр хүнд янз бүрийн зан суудаг болтой юм. П.Анужин Биеэ тоосон ч юм уу, эсвэл их өндөр зиндаатай, амбицтай болсон ч юм уу. Сүүлдээ нэвтрүүлэгтээ ирж ордоггүй, зочин ирчихээд байхад хүлээлгэдэг, гуйлгадаг болсон доо. Ийм байдлаас болж хүндрэл гарч эхэлсэн. Нэвтрүүлэг ганц Анужин, эсвэл Баатараас болж зогсох ёсгүй биз дээ. Хөтлөгч нь, найруулагч нь хэн байхаас хамаарахгүйгээр энэ нэвтрүүлэг үргэлжлэх ёстой. Амьдрах ёстой. Гэтэл Анужин ирэхгүй, ямар нэгэн байдлаар алга болдог болсон. “Анужин тэр хоёр нэг гэрт орчихсон юм уу, хоорондоо суучихсан юм уу” гээд олон хүн надаас асуудаг юм. Гэтэл тэр хоёрыг нэг оронд байхыг нь би хараагүй. Миний нүдэнд нэг удаа тэврэлдээд явж байхыг нь үзээгүй. Тиймээс би нүдээр хараагүй зүйлээ баталж, эсвэл няцааж чадахгүй. Нэвтрүүлэг хөтлөхөөс өмнө Анужин гэдэг нэрийг монголчууд анх мэддэг байсан юм уу. Нэр усыг нь таниулах, Монголд ийм сайхан ухаалаг эмэгтэй байдаг юм гэдгийг нээхэд энэ нэвтрүүлэг маш их ач тусаа өгсөн байх аа гэж боддог. Тиймээс ийм зүйл рүүгээ битгий нулимаач л гэх байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Zob ene banzal huuhen
Танихгүй,бүүр мэдэх ч үгүй байсан.Аймаар гэр бүл үймүүлсэн хүүхэн бсан бнлээ шдээ
balai xiimel abgai bolimoor yumaa