Сарын тэмдгийн өвдөлт намдаах шинжлэх ухаанаар батлагдаагүй аргууд
Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг бол эмэгтэйчүүдийн эмчид хандаж, зохих шинжилгээ өгөх нь асуудлыг шийдэх хамгийн зөв арга мөн. Гэхдээ хоол хүнснээс ч авч болох олон төрлийн витамин сар бүрийн таагүй өвдөлтийг намдаах шидтэй.
Цагаан гаа
Тухайлахад сарын тэмдэг ирэхээс 2-3 хоногийн өмнөөс эхлэн нийт таван хоног цагаан гааны бэлдмэл хэрэглэж болно. Өдөрт 250 мг хэмжээгээр дөрвөн удаа, 500-1000 мг хэмжээгээр өдөрт хоёр удаа хэрэглэж болно. Бүх эм бэлдмэлд гаж нөлөө байдгийн адилаар цагаан гаа үрэвсэл үүсгэж болзошгүй.
Магнезим
Германд цөөн хүний дунд хийсэн судалгаагаар магнезим нь өвчин намдаах эмнээс илүү үр нөлөөтэй байжээ. Өдөрт 360-400 мг хэмжээгээр сарын тэмдэг их хэмжээгээр ирэхээс нэг хоногийн өмнөөс эхэлж гурав хоног ууна. Гэхдээ магнезим гэдэс гүйлгэхэд хүргэдэг тул хэрэглэхийн өмнө бодож үзэх хэрэгтэй.
B1 витамин
Өдөрт 100 мг B1 витамин гурван сарын турш хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 87 хувь нь сарын тэмдэг өвдөлтгүй ирдэг болсон, таван хувийнх нь өвдөлт багассан дүн гарчээ. Гэхдээ энэ судалгааг 1996 онд явуулсан, зарим асуулт хариулгүй хэвээр байгаа юм. Мөн онд өөр нэг эрүүл мэндийн сэтгүүлд сарын тэмдгийн өвдөлтийг эмчлэх ямар ч боломжгүй гэсэн судалгаа хэвлэгдэж байсан тул та эдгээр аргуудаас туршихдаа сайтар бодолцож, эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Е витамин
Өдөрт 400 нэгжээс илүү Е витамин хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөггүй байна. Е витамин нь антиоксидант шинж чанартай, дархлааны тогтолцоог дэмжиж, цусны шинэ эс үүсэхэд нөлөөлдөг байна. Сарын тэмдэг ихээр ирэхээс хоёр хоногийн өмнө, сарын тэмдгийн турш гурав хоног дарааллаж өдөрт нэг удаа 500 нэгж, эсвэл өдөрт хоёр удаа 200 нэгж Е витамин тав хоног уувал өвдөлт намдана гэсэн судалгаа бий.
Загасны тос
Шокладтай жигнэмэг
URL: