Гурван сарын хугацаанд нийслэлд дээрмийн 112 хэрэг бүртгэгджээ

527-1350375630top2016 оны эхний гурван сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд дээрмийн 112 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2.3 хувийг эзэлж байна. Нийт гарсан дээрмийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулбал 32 нэгжээр буюу 22.2 хувиар буурч, илрүүлэлт 56.6 хувь буюу 9.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод 2016 оны I улиралд 4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 3.4 хувь буурч, улсын хэмжээнд бүртгэгдсэн хэргийн 68.1 хувь нь Улаанбаатарт үйлдэгджээ. Нийт хэргийн 37.8 хувь нь хулгайн гэмт хэрэг байжээ.

Дээрэмдэх гэмт хэрэг 2016 оны I улирлын байдлаар 22.2 буурч, илрүүлэлт 9.8 хувь өссөн. Түүнчлэн галт зэвсэг хэрэглэсэн дээрэмчин банк, ломбард руу довтолсон гэх хэргүүдийг Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.




URL:

Сэтгэгдэл бичих