Солонгос “хавдар” туссан Монголчууд

ff106677ed76399eacdaf602f5716b0eӨнөөдөр айл болгоны цэнхэр дэлгэцээр Солонгос олон ангит кино гарч байна. Гэртээ хүүхдээ харж суугаа эмэгтэйчүүд, эмээ, өвөөгөөс эхлээд өсвөр насныхан тус киноны улаан фэн нь.

Солонгос киногоор өвчилсэн хүмүүс нийгэмд олон болж гэхэд гүтгэсэн болохгүй. Хамгийн наад захын жишээ татахад, гудамжаар зөрөх өсвөр насны эрэгтэй хүүхэд бариун өмд, цамц өмсөн чихэндээ ээмэг зүүсэн залуустай цөөнгүй таарна. Солонгос кино дээр гардаг хадам эхүүд шиг ааштай, бэртэйгээ зарц шигээ харьцдаг болсон хадам ээжүүд олширсон гэдгийг таны ойр орчмоос тод харагдана. Хүн итгэхийн аргагүй ааш авир гаргадаг болсон зарим Монгол ээжүүд. 30 настай эмэгтэй хоёр хүүхдээ төрүүлээд ажилдаа орох гээд хадам ээжийгээ хүүхэд хараад өг гэхэд “үгүй би гаргаагүй, яахаар харж өгөх ёстой” гэж, нөхөртэйгээ жоохон ам зөрөхөд “чи манайхаас яв, муу эм” хэмээн элдвээр хараан зүхэж Монгол эх хүнээс гарамгүй үг, үйлдлийг гаргадаг болсонг дуулгая. Таны дотор бачуурч байна уу?

Урлагаар дамжуулж хүмүүсийнх нь зан ааш, харилцаа, хүмүүжилд яаж нөлөөлж болдог вэ гэдгийг СОЛОНГОС кино тод харуулж байна. Одоо тэгээд манай улсад урьд хожид дуулдаж байгаагүй элдэв өвчин өдөр өнжилгүй дуулдаж, хандив хөдөлгөөн ихээхэн өрнөх болсон. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Ядарч, яваа нэгэнтээ тусламжийн гараа сунган хандив өргөх нь туйлын зөв. Гэхдээ юм гэдэг учиртай. Өнөөдөр яагаад “хавдар” хүчээ авах болов? Магадгүй шүтэн бишрээд сайн, муу тал болж үзээд байгаа Солонгос киноноос үүдэж байж болох юм. Ихэнх киноны үйл явдал нь зовж шаналсан амьдрах гэж үнэнчээр зүтгэж яваа нэг нь ямар нэгэн хавдраар өвчилдөг.

Хавдар гэдэг их ерөнхий нэршил нь. Энд нэг биш маш олон бүлэг өвчин хамаардаг бөгөөд хортой болон хоргүй хавдар гэж бий. Хүн зуу гаруй төрлийн хорт хавдраар хүмүүс өвчилдөг. Хоргүй хавдар бол хэмжээгээрээ аажим томорч хажуугийн эд эрхтэнүүдийг дарах, шахах, түрэх маягаар явдаг байна. Харин хорт хавдар нь богино хугацаанд томорч хажуугийн эд эрхтэнүүд уруу хэвийн бүтцийг нь эвдэн нэвчиж ургадаг. Түүгээр зогсохгүй анх үүссэн газраасаа тасран цус, тунгалагийн замаар биеэр тархаж өөр эрхтэнүүдэд очин ургаж, үсэрхийлэг, үүнтэй адил Солонгос кино Монголчуудын амьдралд хавдар үүсгэж байна.

2014 онд ахлах сургуулийн 300 хүүхдээс авсан судалгаа бидэнд ийм үр дүн харуулав. Тэднээс “хамгийн сайн мэддэг арван Солонгос кино одын нэрийг бичнэ үү?” гэхэд 92.3 хувь нь арван нэр бичсэн байлаа. Харин”хамгийн сайн мэддэг Оросын арван кино одын нэрийг бичнэ үү?” гэхэд 11.7 хувь нь 2-3 нь жүжигчний нэр алдаг оног бичсэн гэх судалгаа гарч байсан удаатай. Тэгвэл өсвөрийн насныханыг хангалттай бүрхсэн Солонгос хавдар бага насныхан руу дайрч эхэллээ. Бага ангийн сурах бичигт солонгос хэлнээс монгол руу маруухан орчуулсан эх, сэдвүүдийг оруулж. Ёс суртахуун заах юм байна гэж ойлгогдохоор байгаа уг хичээл нь монгол хүүхдүүдэд Солонгос улсын ёс суртахууныг заагаад байгаа бололтой.

Хэл соёл, боловсрол, хүмүүжил, гадаад төрх нь Солонгожсон Монголчуудаар эх орон минь дүүрч байгаад эмгэнэе. Бяцхан үрс минь Солонгос жүжигчний нэр хэлж хэлд орох цагийг бид харахыг хүсэхгүй байна. Монголчууд минь. Хатан ухаан ээжүүдээ Солонгос эхчүүд шиг элий балай яриатай болгохыг үл хүснэм.


URL:

Нэр: багы Огноо: 13 April 2016

Хохь нь.

Нэр: зочин Огноо: 28 June 2016

Муусайн бүдүүлэг хөгийн луйварчид. Жишээ нь, гар утсыг тойрсон тархины тураалтай луйварчдын бүхэл бүтэн давхрага үүссэн байна. Хамаг цагаа гар утастай ноцолдож өнгөрөөдөг малууд, гар утасны мэргэжшсэн хулгайч нар, гар утасны дамчид, гар утасны засварчид гээд л. Шуудангрийн арын нэг утас засварт очлоо. Гахай шиг таргалсан 3 халтар залуу бүдүүлэг бөгс баас шээс тойрсон үг бүрээ пиздагаар жийрэглэж тасралтгүй арзаганан хашгирч хөхрөлдөн чалчих нь үнэхээр үзэн ядмаар. Тэнд хөгшин залуу эр эм хүүхэд зөндөө хүн байна. Тэгээд бизнес хийж байна ажил хийж байна гэж боддог байхдаа. Бузар амьтас монголд ямар олон байнаа. Яалтчгүй юмдаа. Эрээ цээр ичих нэрэлхэх юу ч алга тэдэнд. Бурхны номд зааснаар энэ их бузрыг зөвхөн их гал л цэвэрлэх байхдаа. Солонгос хавдраас ч долоон дор монгол хавдар гэж байна.

Нэр: Bat Огноо: 30 July 2016

Aygyi ayagyi ajuumaa

Нэр: kk Огноо: 22 September 2016

za ene bol tuilshral bna
khun yamar kino uzne yana ene bol khuvi khunii erkhiin asuudal

Сэтгэгдэл бичих