21 мянган төгрөг 2012 оны эхний хагас жилд олгогдох төсөв өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны улсын төсвийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2012 оны төсөв нь сонгуулийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн төсөв гэдгээрээ онцлог болсон юм. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж үзэж байна.
2012 оны эцэст нэг хүнд ногдох ДНБ 6.4 сая төгрөг буюу 5362 ам.долларт хүрнэ. 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39.5 хувь байхаар боловсрууллаа.
Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ний 4.1 хувьд хүрлээ. (2011 оны төсвийн алдагдал 9.9 хувиар батлагдсан. Үүнтэй зэрэгцүүлж үзвэл 2012 оны төсвийн алдагдал 2.4 дахин буурахаар байна)
Энэ оны төсвийн хүрээнд 4 гол зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвөлж байна
1.Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хувиарлалтыг хангах,байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх,
2.Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,
3.Төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих,
4.Хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг болно.
Мөн: Нийслэл болон орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ,
-“Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ,
-Байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ,
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71,2 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа,
-“Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэнд оруулна,
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарна,
-2012 онд их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн нээмгдүүлэхээр төлөвлөлөө. 2012 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2011 оны батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 2.4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
-Ард иргэд бүтээн байгуулалтын асуудлаас гадна сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөг болон цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төсөвт тусгагдсаныг сонирхож байгаа байх,
-Тиймээс энэ талаар товч мэдээлэл хийе,
Нэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар.
-Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмнэ,
-Үүний үр дүнд цалин 2008 оны түвшингээс 2 дахин нэмэгдэнэ,
-Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрнэ.
-Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтлана,
-Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /буюу 23 хувиар/ нэмэгдүүлэхээр тооцлоо.
-Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ,
-Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрлээ,
-Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг тэтгэвэрийн шинэчлэлийн асуудалтай хамтад нь шийдэж, суурь тэтгэвэрийн тогтолцоонд шилжүүлнэ,
-Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгалаа.
-Тэтгэвэрийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс 2 дахин өсгөнө,
Хоёр. Хүний хөгжил сангаас 1,500,000 төгрөг олгох талаар
-Хүний хөгжил сангаас 1,5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар иргэдэд олгоход зарцуулах хөрөнгийг тооцож 2012 оны төсөвт тусгалаа.
-Үүнд иргэн бүрт сар тутам олгож буй 21000 төгрөгийг 2012 оны эхний хагас жилийг дуустал олгож, иргэн бүрт 500,0 мянган төгрөг бэлнээр олгох гэсэн зорилтоо хэрэгжүүлнэ.
-1.000.000 төгрөгийн хувь хишгийг нийгмийн бүлгүүдэд дараах байдлаар хүртээхээр Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт тусгалаа. Үүнд:
-Ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334.2 тэрбум төгрөг,
-Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг,
-Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум төгрөг,
-Орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөлөө,
-Ойролцоогоор 600 мянган иргэнд 1.5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна,
-Үлдэж буй 2.2 сая иргэнд 1 сая төгрөгийг хүртээхдээ Тавантолгой болон стратегийн ордууд дээр Засгийн газар хөрвөх бонд гарган эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Хуримтлуулсан эх үүсвэрийг бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно.
Засгийн газрын ХМА
URL: