“Тэнгис-2” кино театрын талаар ташаа мэдээлэл нийтлэгджээ
Саяхан Монголын Хөрөнгийн биржийг хувьчилж, таван тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болж, тус байрыг “Тэнгис” кино театрыг эзэмшигч “Улаанбаатар Синема” ХХК худалдан авахаар болжээ” гэх мэдээлэл цацагдсан.
Тус мэдээлэлд “Сангийн яамнаас шийдвэр гаргаж, Монголын Хөрөнгийн биржийг байр болон бизнесийг тусд нь хувьчлахаар болжээ. Тэгвэл Хөрөнгийн биржийн барилгыг “Тэнгис” кино театрыг эзэмшигч “Улаанбаатар Синема” ХХК худалдан авахаар болсон байна. Тус компани нь “Тэнгис-2” кино театраа Хөрөнгийн биржийн байранд нээхээр төлөвлөж байгаа аж. Дашрамд дуулгахад, манай улсын анхны кино театруудын нэг “Элдэв-Очир” кино театр нь өнөөгийн Хөрөнгийн бирж юм. Тус барилгыг 1991 онд Хөрөнгийн биржид шилжүүлж байжээ” хэмээн мэдээлсэн байсан.
Тэгвэл албаны эх сурвалж энэхүү мэдээлэл нь ташаа болохыг анхааруулж байна. Мөн дээрх мэдээлэл нь ташаа тул энэхүү мэдээллийг нийтэлсэн сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албаны эх сурвалжаас тодруулж мэдээлэхийг санууллаа.
URL: