Б.ДАШЗЭВЭГ: Мүүнийн тухай
Нэг хэсэг олны анхаарлыг татсан Мүүний асуудлаар олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Мүүнтэй холбоотой улстөрчид, олны танил хүмүүсийн дунд түүний нэр дурдагдсан тул ийнхүү тайлбар өгөхийг хүсчээ.
Нэг хэсэг олны анхаарлыг татсан Мүүний асуудлаар олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Мүүнтэй холбоотой улстөрчид, олны танил хүмүүсийн дунд түүний нэр дурдагдсан тул ийнхүү тайлбар өгөхийг хүсчээ.
Нөгөөдөх чинь бас л “би”-гээ яриад эхэллээ гэж зарим нь дургүйцэх биз. Би судлаач хүн, философийн ухааны доктор, профессор, 49 жилийн өмнө “Гадаад улс төрийн суртал нэвтрүүлгийн онол арга зүй” гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Одоо ч тэр сэдвийнхээ дагуу ажиллаж байна. Би олон улсын харилцааг судалдаг хүн. “Мүүн” гээд одоо шуугиан гаргаад байгаа хүний тухай ч судалгаа хийсэн, бүр бүтээл өгүүллүүд ч надад бий.
Мүүн гээд байгаа чинь үнэндээ шашин биш гэхэд эргэлзээтэй. Гэхдээ би түүнийг шашинтай төстэй нийгмийн үзэгдэл, олон улсын харилцаанд гарсан нэг урсгал гэж үздэг юм. Хойд Солонгост төрсөн, өмнөд Солонгосын иргэн овсгоот өвгөн Сан Мён Мүүн гэж байлаа. Тэр гурван жилийн өмнө насан өөд болсон. Сан Мён Мүүн асар ихээр баяжиж чадсан хүн. Овсгоо, ухаанаараа, бас хоёр хуваагдмал Солонгосын харилцаан дээр “тоглож” ихээхэн хөрөнгө мөнгөтэй болсон. Мэдээж хоёр Солонгосын байдлаас болж, АНУ бас зарим орон Сан Мён Мүүнд найр тавьж, дэвжээсэн.
Ингээд угаас овсоо самбаатай, амьдрах ухаантай Сан Мён Мүүн хөрөнгө мөнгөө өөрийгөө нэр цууд гарахаар яаж ашиглах вэ гэж бодсон. Чухал сэдэв олж, хүмүүний харилцаа, цаашлаад олон улсын харилцаанд дуулиан тарьж, ашиглахаар чармайсан. Тэрхүү сэдвийнхээ дагуу ажилласан, бүтээсэн, бичсэн ном бүтээл зэргийг үзэхэд шашны нэг зөв урсгал гэмээр. Аливаа шашин бол өөрийн сургаал, номлолтой, хорвоо ертөнц, хүний амьдрал үйл ажиллагааны зөв, бурууг заасан байдаг. Сан Мён Мүүний бүтээл номлолд энэ бүхэн бий. Үндсэн сэдэв, агуулга нь “ҮНЭНЧ ХАЙР ДУРЛАЛ, АРИУН ГЭР БҮЛ”. Үүнийг эрхэмлэхгүй хүн гэж байх уу.
Байхгүй. Үүн дээр Мүүн, гэргий, гэр бүлтэйгээ жинхэнэ онол боловсруулж, амьдрал үйлстэйгээ холбосон. Эхлээд 36 хос залууг өөрийн хөрөнгөөр татаж цуглуулаад, ариун гэр бүлийн тангараг өргүүлээд, цаашид ивээн тэтгэсэн. Тэднийг сурталчилсан. Тэгээд үнэнч хайр, ариун гэр бүл гэдэг сэдвээр олон ном зохиол гаргасан. Философийн үзэл баримтлалаа амьдралаас ургуулан боловсруулсан. Зөвхөн нэгийг хэлэхэд мэдлэгийн тухай ойлголт. Мэдлэг бол хүмүүний дотоод сэтгэлгээ, гадаад бодит амьдарлын гэрэл гэгээ мөн гэж сургасан. Мөн Мүүний шинэ үнэний тухай үзэл баримтлал. Шашин шинжлэх ухаан хоёр нийлээд судлаад, номлоод шинэ үнэнийг бий болгоно гэж тэрээр үздэг. Шинжлэх ухааны зарим нотолгоо бодит амьдралаас хол хийсвэр талдаа байна гэж бичсэн юм. Үүнийг бичигч надад ч зарим бүтээл нь бий. Би хүний тухай бичдэг, магтан дуулдаг уран бүтээлч. Чухам энэ л намайг Мүүнд сонирхол төрүүлсэн, тэр намайг уриагүй. Би өөрөө давхиж очсон. Ингээд улам баяжаад нэрд гараад ирэхээрээ, өөрийгөө дэндүү өргөж, одоо манайхны “шашин” гээд шагшираад байгаад хэлэх үндсийг тэр өөрөө тавьсан л даа. Солонгос иргэн Сан Мён Мүүн, гэргий нь хатагтай Хак Жа Хан Мүүн хоёр “ҮНЭНЧ ХАЙР ДУРЛАЛ”, “АРИУН НАНДИН ГЭР БҮЛ”, “ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ” гэдэг гурван сэдвээр ёстой нэг ажиллаж өгсөн. Олон залуучуудыг нэг дор гэрлүүлж, хуримлуулж, ёс дэглэмийг зохиож… олон том ажил бий. Тухайлбал, 1995 онд монголчууд анх удаа оролцсон 360 мянган залуу хосыг гэрлүүлэх ёслол хийсэн. Шашин гэж үзэх нь Сан Мүүн, Хак Мүүн хоёр ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ байна. Жинхэнэ ариун гэр бүл байна гэдэг үнэ цэнийг мэдрүүлсэн. Чухам ингэж амьдарлын үнэ цэнийг мэдрүүлсэн учраас олныг татдаг.
Тэгээд дэлхийд яаж нэр цуутай болох талаар бодсон. Англи хэлээр THE UNIVERSAL PEACE FEDERATION байгууллагыг байгуулаад дэлхий даяар үйл ажиллагаа явуулсан. Монгол хэлээр “ЕРТӨНЦ ДАХИНЫ ЭНХ ТАЙВНЫ ХОЛБОО” гэсэн орчуулгыг Б.Дашзэвэг, хатагтай Цэндмаа, Японы иргэн Ясуши Мацумото бид хийсэн юм шүү. Энэ байгууллагын салбар одоо дэлхийн 153 оронд ажиллаж байна. Эдгээрт хаана ч Мүүний шашин гэж харааж байгаа хүн нэг ч алга. Мүүнийхэн энэ байгуулагынхаа нэрээр дэлхийг тойрч олон орноор үйл ажиллагаа явуулсан. Цаашлаад, хатуухан хэлбэл, дэвэргээд гэх үү дээ НҮБ-ыг энэ байгууллагаар солих, энх тайван гэдэг нь ХҮМҮҮНИЙ ХАРИЛЦАА, ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ, ШАШИН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ НАЙРСАГ ХАРИЛЦАА гэсэн утга агуулгаар өөрчлөн байгуулна гэж зорилго, зорилт тавьсан. Үнэндээ Ертөнц дахины энх тайвны холбоо, Нэгдмэл эх дэлхий байгууллагаар дамжуулж шашин хоорондын тэмцлийг зохицуулах тэмцэл хийсэн. Дэлхий дахинд, Ойрхи Дорнод шашин хоорондын мөргөлдөөнөөс дайн дажин гарч байгааг хэн ч мэднэ. Дэлхийн энх тайвны төлөөх шашин хоорондын олон улсын Холбоог доктор Сан Мён Мүүн үндэслэсэн юм. Шашнуудын номлол, удирдагчид нийлж, харилцаж, шинэ үнэнээр дамжуулан ойлголцох ёстой гэж тэрээр үздэг. Учрыг тайлбарлахлаа дэлхийн улстөрчид, шашны удирдагчид НҮБ-ыг төлөөлөн энх тайвныг дэмжих ёстой гэж
Мүүн үзжээ. Дэлхийн шашин хоорондын эв нэгдлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд олон оронд бий болсныг би тоочин хэлж чадна. Шашин хоорондын эв нэгдлийг эрхэмлэдэг байгууллага Монголд ч бий болсон. Үйл ажиллагаагаа явуулдаг. Шашин хоорондын эв нэгдлийн олон орны байгууллагуудын зохион байгуулсан хэд хэдэн үйл явдалд олон улсын сэтгүүлч би оролцож байлаа. Тэр тухай нэг гэрэл зургийг та харж байна. Энэ мэт олон улсын харилцаа болон шашин хоорондын харилцан ойлголцлын талаар олон талт үйл ажиллагаа өрнүүлээд Сан Мён Мүүн 93 насандаа 2013 онд нас барсан.
Одоо хатагтай Хак Жа Хан Мүүн, хүүхдүүдийнхээ хамтаар хөрөнгө мөнгөтэй, их хангамжтай, амар жимэр амьдрах зорилготой байгаа болов уу. Нэгэн зүйл онцлон хэлэхэд Сан Мён Мүүн, Хак Жа Хан Мүүн нар 13 хүүхэд төрүүлж өсгөсөн, үнэнхүү буянтай эцэг эх хоёр шүү дээ. Одоо ч үзэсгэлэнтэй харагддаг хатагтай Хак Жа Хан Мүүн 13 жаргалтай хүүхдийн алдарт ээж хүн.
Ингээд жинхэнэ үнэнч хайр дээр тогтсон бат бэх ариун гэр бүлүүдээс бүрдсэн улс нийгэм бий болж байж бүх нийтийн энх амгалан байдал тогтоно гэж доктор Сан Мён Мүүн үзжээ.
Сан Мён Мүүн түүний байгууллага Монгол орон, монгол хүмүүсийг үйл ажиллагаандаа татахаар онилсон. Түүний сайхан далим нь монгол хүн, солонгос хүн зэрэгт байдаг өгзгийн хөх толбо. Нэгэн төрлийн, нэгэн цусны хүмүүс гэж үздэг. Энэ нь монгол, солонгос хүмүүсээр зогсохгүй дэлхий дүүрэн бий гэж тэр хэлдэг байлаа. Мүүний олон нотолгоо үг, зохиол бүтээлд нь “ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН 74 ХУВЬ НЬ ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” хэмээн дурайтал бичээстэй байгаа. Нэгэн зүйлийг би сайн мэдэхгүй ч гэсэн хэлэхэд Ертөнц дахины энх тайвны холбооны Монголын салбарт ажиллаж байсан хүмүүсийн дунд зиндаа дэвийн, ажил эрхлэлтийн талын зөрчил гарсан байх аа. Түүнтэй энэ шуугиан ч холбоотой байж мэднэ. Би энэ тухай тодорхой мэдэхгүй ээ. Энх тайвны үйл ажиллагаанд нь Монгол Улсын улс төрийн хүмүүс маш олноор оролцсон. Монгол Улсын бараг бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, сайд нар оролцсон. Харин эрдэмтэд таван хуруугаар ч тоологдохгүй. Дэлхийн хэмжээний үйл явдлуудад оролцож, улс орноо таниулах нь юу нь буруу байх вэ дээ, та минь.
Монголын зарим хүн өөр зорилгоор Мүүн хэмээх талийгаач өвгөний нэрийг барин шуугиан тарьж байна. Хэрэггүй ээ. Болиоч ээ. “Цэнхэр үст” мэтийн хүмүүс олонд нэрд гарах арга ухаан чинь нийгэмд, хүмүүст төвөг тарьж байна. Сонгууль бодож, улстөржүүлдэгчид бас байгааг яаж ч нотолж болох байна. Шуугианыг өөгшүүлэгч хүмүүс ээ. Мүүний дээрх явдал үйл ажиллагаа Монголын боловсролын тогтолцоо, үзэл баримтлалд нөлөөлсөн юм огт байхгүй. Харин гэр бүлийн харилцаанд юм бодуулсан нь олон болов уу. Энэ тухай яриагаа таслан зогсоо, нийгэмд огт хэрэггүй ээ.
Мүүний талын Дашзэвэг гэж зарим нь намайг дурсаж байх бололтой. Би судлаач, олон улсын харицааны эрдэмтэн хүн. Тийм биш гэж хэн ч маргаад хэрэггүй, нохой долоо. Нэгэн муухай дутагдал минь ямар ч шашин шүтдэггүй, сургаалыг нь судалдаг. Заримыг нь таашаадаг, заримыг нь үгүйсгэдэг. Энэтхэг улсаас Монгол Улсад сууж байсан эрхэм элчин сайд -том ламтанг би эсэргүүцдэг байлаа. Одоо түүний сүмийн дэргэдүүр гарахдаа “…хүлцэнгүй номхон доогуур сууж…” гэх мэт томоор бичээстэй байгааг харж “хүн тэгж хүлцэнгүй амьдрах хэрэг үү” гэж зэвүүцдэг юм.
Тэр хүн ламд мөргө гэж сургасан, харин Мүүн гэр бүлээ ариун байлга гэж сургасан. Намайг шашин шүтдэггүй, лам хуврагт таагүй гэдгийг гэр бүл, хүүхдүүд, найз нөхөд бүгд мэднэ. Тэд маань лам, сүмд ханддаг, хүндэлдгийг би мэднэ. Харин надад мэдэгдэхгүйг л хичээдэг. Миний хайрт ээж 76 насандаа өөд болсон юм. Өвчтэй байхдаа нэг ламыг урин, хандаж, ном уншин бувтнажээ. Тэр ламтан ээжид минь “танай энэ хүүгийн бодол сэтгэл, явдал муугаар нөлөөлж байна” гэх ухааны юм хэлснийг ээж минь дараа нь надад ярихдаа хэлсэн. Тэгэхээр нь би “өө тийм үү, ээж ээ” гээд л өнгөрсөн. Түүнээс хойш дотроо ламд улам дургүй хүрдэг болсон.
Мүүний шашин гээд байгаагийн тухай миний мэдэх, судалсан юм л энэ байна. Монголчууд өөд болсон хүнийг их муугаар ярих нь ясыг өндөлзүүлдэг гээд цээрлэдэг.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
бид шашин шүтэх эс шүтэх эрхтэй хүний эрхийг хөсөрт нухчин гишгэж болохгүй МҮҮНИЙ байхад яагаад болохгүй гэж БУДДА нэрээр бизнес хийдэг хүмүүс хүний эрхэд халдаж болохгүй ээ хойтхийн буянд нь хонины дайтай мөнгө өгөөрөй , газарт явсан лам нарт хонины дайтай мөнгө өгөөрөй чанар сайтай шар торго 4м-с дээш өг лам болгонд хоол унд манж цав бэлдэж Гүнрэг хуруул хүн болгон засал хийлгэ гэдэг энэ будда нэрийг барьж бизнес хийдэг ЛАМ нэртэй боловсролгүй залхуу зальжин хууран мэхлэгчид хүний үхэл зовлонд цадах болоогүй юу ТӨР БУДДЫН СҮМ ДУГАНААС ТАТВАР АВДАГ БАЙЯ . ТЭД ХЭНИИЙ ӨНЧИН ХҮҮХДЭД ОРОН ГЭР ХООЛ ХҮНС АВЧ ӨГСИЙН СОНСОЖ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНАА .ГАДНЫ ГЭЖ ЗҮХЭГДДЭГ ХЭДЭН СҮМИЙНХЭН Л ӨНЧИРСӨН ХҮҮХДҮҮД ҮГЭЭҮЙ ЯДУУГИЙН НУЛИМСЫГ АРЧИЖ СЭТГЭЛИЙН ЗОВЛООНГ НЬ ХУВААЛЦАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ХҮНИЙ ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧИГДӨӨД БАЙНА. ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС АЖИЛАА ХИЙХГҮЙ МЭДЭХГҮЙ байна