“Масктай хүн” бие даан нэр дэвшинэ

1768Жил гаруйн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлгийн оролцогчоор баг зүүж, нэр, зүсээ нууцалсан хүн оролцсон нь багагүй шуугиан дэгдээснийг та бүхэн санаж байгаа биз ээ.
Улс төрийн намуудад итгэл алдарсан иргэд бие даагч нарт ирэх сонгуулиар итгэл хүлээлгэнэ гэсэн таамаглал байгаа. Тэгвэл УИХ-ын сонгуульд “Багтай хүн” бие даан нэр дэвших шийдсэн тухай яригдаж байна.

Улс төрч судлаач мэргэжилтэй энэ хүнийг Монголчууд тийм сайн танихгүй ч Монголын төр засгийн өндөрлөгүүд маш сайн таньдаг. Судлаач тэрбээр улстөрийн судалгаа, зөвлөгөөний чиглэлээр сүүлийн жилүүдэд тасралтгүй ажиллажээ. МоАХ-ны анхны улс төрийн илтгэлийг боловсруулж Монголд болж өнгөрсөн бүх л сонгуулийн урьдчилсан дүн гаргаж ирсэн тэрээр “Парламент судлал” төрийн бус байгууллага байгуулаад чамгүй хугацааг өнгөрүүлжээ. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай удаан хугацаанд улс төрийн судалгаа, зөвлөгөө өгч хамтран ажиллаж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид улс төрийн судалгаа, зөвлөгөө өгч ажиллаж байсан түүнийг улс төрийн өндөр хүрээнийхэн “сүүдрийн эрхэм ” гэж нэрлэдэг аж.

 

Эх сурвалж: Mongolcomment.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 5 April 2016

Наадхыг чинь Дугар гэдэг байхаа

Сэтгэгдэл бичих